Энэ аргыг эртхэн мэдсэн бол “ханиаднаас болж” хүүгээ эмнэлэгт хэвтүүлж, тариа тариулж зовоохгүй байсан даа!

Ханиад томуу бол хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд хамгийн том асуудал байдаг. Өвөл ч эхлэж амжаагүй байхад бага хүү маань ханиад хүрч, эмнэлэгт хэвтэхээр болсон. Ээж хүний хувьд хамгийн хэцүү зүйл бол хүүхдээ өвдөж, шаналж байгаа бас тариа хийлгэхгүй байя тэгэх үү хэмээн гуйж уйлагнах хүүгээ харах байдаг.

Би эд нарыг саяхан туулаад гарсан. Харин саяхан ханиад томууг анагаадаг нэгэн байгалийн гаралтай аргыг сурч авсан юм. Охин маань ханиалгаад эхэлмэгц тэрнээс өгөхөд зүв зүгээр болчихсон шүү. Одооноос би ханиад томуугаас айхаа больсон. Тийм учраас бусад аав ээжүүддээ ч бас энэ аргыг хуваалцъя гэж бодсон юм.

Орц:
Цагаан гаа – тал халбага
Зөгийн бал – 1 халбага
Нимбэгний шүүс – 1 халбага
Элсэн чихэр – 1 аяга
Ус – тал аяга
Газрын сармис – халбаганы дөрөвний нэг

Хийх арга:
Элсэн чихрээ жижиг тогоонд хийж, дээр нь усаа нэмээрэй. Үүнийгээ гал дээр буцалгаж, дээр нь нимбэгний шүүс, зөгийн бал, цагаан гаа болон газрын сармисаа хийнэ. Ингээд үүнийгээ буцалгаж, зөөлөн гал дээр 15-20 минут чанах хэрэгтэй. Энэ нь бага зэрэг өтгөрсөн байх ёстойг анхаараарай.

Гал дээрээс авсан бэлдмэлээ 10-15 минут хөргөнө. Одоо үүнийгээ халбагаар авч, жижиг жижиг хэмжээтэйгээр калькин цаасан дээр дусаана. Ингээд 20 минут байлгах хэрэгтэй. Дараа нь эд нараа хооронд наалдуулахгүйн тулд дээрээс сахарын пүдр цацаарай. Бэлэн болсон чихэрээ саванд хийж хадгална. Та үүнээсээ буцалсан усанд хийж, амт оруулан хүүхдэдээ өгч байгаарай.

Цагаан гаа – Дархлаа сэргээх онцгой үйлчилгээтэй. Мөн үрэвслийн эсрэг онцгой нөлөө үзүүлдэг.
Зөгийн бал – Бактерийн эсрэг хүчтэй тэмцдэг бөгөөд хоолойн өвдөлт, ханиалгыг амархан намдаана.
Нимбэгний шүүс – Их хэмжээний С витамин өөртөө агуулдаг.
source:senbii.com

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *