Их дээд сургууль нь 100 хувь үнэгүй суралцах боломтой 8 улс

Хүн бүр “хэрэв боломжтой” бол дэлхийн өнцөг булан бүрт аялж, сурч боловсрол эзэмшиж болно. Учир нь, дэлхийн зарим улс орнуудад их дээд сургууль, коллеж нь сургалтын төлбөргүй байдаг билээ. Ялангуяа Европын ихэнх улс орнууд ийм тогтолцоотой. Өөрөөр хэлбэл, улсаас нь их дээд сургуулийнхаа урсгал зардлыг дааж, коллежийн зэрэг авах гэж байгаа бүх оюутнуудад зориулсан төлбөрийг төлдөг. Энэ нь “бие биенээ дэмжих” соёлыг бий болгодог гэж Европчууд үздэг аж. Ингээд их дээд сургууль, коллеж нь 100 хувь нээлттэй улс орнуудыг танилцуулъя.

1. Дани улс
Дани улс бол их дээд сургуулийн хөтөлбөр үнэ төлбөргүй улсын нэг юм. Тиймээс та дэлхийд ранкаараа дээгүүрт багтдаг дараах #нээлттэй сургуулиудад элсэн суралцах, мөн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Тус улсын 500 гаруй их дээд сургуулийн сургалтын хөтөлбөр нь англи хэл дээр явагддаг.

Дани улсын топ сургуулиуд:
Бакалаврын сургалтын хугацаа: 3-4 жил
Магистрын сургалтын хугацаа: 2 жил
Докторын сургалтын хугацаа: 3 жил

Нээлттэй сургуулиуд:
University of Copenhagen, Дэлхийн чансаа #82
Aurhus University, Дэлхийн чансаа #106
Technical University of Denmark, Дэлхийн чансаа #167
Aalborg University, Дэлхийн чансаа #201-250
Copenhagen Business School, Дэлхийн чансаа #201-250
University of Southern Denmark, Дэлхийн чансаа #301-350

2. Эстони
Эстони улс Балтийн тэнгисийн эрэгт оршдог энэ улс зүүн талаараа Оростой, урд талаар Латвитай хиллэдэг. Албан ёсны хэл нь эстони боловч иргэд нь англи хэлээр төвөггүй ярьж чаддаг. Далай тэнгисийн улс учраас цаг агаарын хувьд сэрүүвтэр байдаг аж. Тус улсын хувьд дунд сургуулийн боловсролын үзүүлэлт Европт нэгдүгээрт, дэлхийн Сингапур, Японы дараа буюу гуравт ордог байна.

Нээлттэй сургуулиуд:
Tallinn University
Tallinn University of Technology
University of Tartu

3. Финланд
Финланд улс нь их дээд сургууль, коллежийн систем хамгийн чөлөөт тогтолцоотой улс орнуудын нэг юм. Тус улсын хувьд 10 гаруй жилийн өмнө Европын хамгийн хоцрогдсон улс байсан билээ. Гэвч Засгийн газраас боловсролын системдээ эрс шинэчлэлт хийснээр хөгжих үндсээ тавьсан байдаг. Одоо тус улсын ЕБС-ын сурагчид дэлхийн хамгийн сайн сурлагатай сурагчид юм.

Нээлттэй ТОП их, дээд сургууль:
University of Helsinki, 8000 ажилтан
Abo Academy University, 1300 ажилтан
University of Turku, 3319 ажилтан
University of Tampere, 1982 ажилтан
University of Jyvaskyla, 2583 ажилтан
University of Oulu, 2852 ажилтан
University of Vaasa, 498 ажилтан
University of Lapland, 633 ажилтан
University of Eastern Finland, 2800 ажилтан
Aalto Universirty, 4424 ажилтан

4. Норвеги
Дэлхийн хамгийн аз жаргалтай улс гэгддэг Норвеги боловсролын үзүүлэлтээрээ ч дэлхийд тэргүүлдэг. Тус улсын ЕБС-ийн болон ихэнх их, дээд сургуулиуд үнэ төлбөргүй. Илүү сайн боловсрол эзэмшихийг хүсвэл бага хүүтэй зээл аваад сурч болдог. Өөрөөр хэлбэл, хүн бүр хүсвэл дээд боловсролтой болж чадна.

Норвегийн хамгийн алдартай их дээд сургуулиуд:
University of Oslo, 27,628 оюутантай
University of Bergen, 17,000 оюутантай
Western Norway University of Applied Sciences, 16,000 оюутантай
University of Tromso, 9500 оюутантай
University of Stavanger, 9000 оюутантай

5. Словак
Словак улсын төрийн болон улсын их сургуулиудын сургалт нь Словакчууд болон Европы холбооны оршин суугчдад үнэ төлбөргүй байдаг. Бусад орны оюутнууд нэг хичээлийн жилд 2500 ам.доллараас 6,500 ам.доллар төлнө. Гэхдээ Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж болно.

Братислава дахь ТОП их сургуулиуд:
University of Economics In Bratislava
University of Technology In Bratislava
Comenius University In Bratislava
University of Performing Arts In Bratislava
Academy of Fine Arts and Design In Bratislava

6. Словени
Европ дахь Нордикийн орнууд гадаадад суралцах хүсэлтэй олон улсын оюутнуудын жагсаалтад тэргүүлж байгаа нь үнэ төлбөргүй сургалтын хөтөлбөртэй холбоотой юм. Мөн одон орон судлал, их дээд сургуулиудын судалгаа, практик сургалтаараа дэлхийд тэргүүлдэг билээ. Финлянд, Герман, Норвегийн адил жил бүр хилийн чанадад дээд боловсрол эзэмших хүсэлтэй мянга мянган гадаадын оюутнуудыг хүлээн авдаг. Гэхдээ дээрх улс орнуудын тухайд сургалтын төлбөрөөс чөлөөлдөг боловч амьдрах зардлыг нь даадаггүй гэдгийг мартаж болохгүй.

Словенийн топ их сургууль:
University of Ljubljana, 1919

7. Швед
Шведийн сургалтын агуулга нь оюутнууд хичээлээс гадна бие даан суралцах, бүтээлчээр ажиллах болон асуудлыг үнэлэх, санаа бодлоо уралдуулах, шүүмжлэлт сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх чадвараа нэмэгдүүлэх боломжтой. Тус улсын иргэд бие даасан байдал, хүн бүр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддагаараа дэлхийн хамгийн шинэлэг улс гэгддэг. Өөр нэг зүйл гэвэл, Швед улс ДНБ-ний үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг.

20 мянгаас дээш оюутантай их дээд сургуулиуд:
Lund University, 23,539 оюутантай
Stockholm University, 21,121 оюутантай
University Of Gothenburg, 22,434 оюутантай

8. Турк
Турк улс нь 178 их, дээд сургуультай бөгөөд та тэдгээрээс хүссэн сургуулиа сонгон суралцах боломжтой. 2015-2016 онд тус улсад олон улсын 48 мянга гаруй оюутан суралцсан байна. 2016-2017 онд Дэлхийн ТОП их сургуулийн жагсаалтад Турк улсын 11 их, дээд сургууль багтжээ.

Туркийн хамгийн эртний 3 их сургууль:
Ankara University, 1946
Istanbul Universities, 1933
Istanbul Technical University, 1944

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *