Дэлхийн хамгийн өндөр цалинтай, ажиллаж амьдрахад хамгийн тохиромжтой 5 улс

Хийж бүтээснээ үнэлүүлж цалин тогтоолгоно гэдэг тухайн улсын хөгжлийг хэмжих бас нэгэн чухал үзүүлэлт билээ. Харин улс орны хөрөнгө чинээ, эдийн засгийн байдал зэргээс шалтгаалан авах хөлсний хэмжээнүүд харьцангуй байдаг. Ингээд та бүхэнд хамгийн өндөр цалин хангамжтай 5 улсыг танилцуулъя.

5. Америкийн Нэгдсэн Улс
Нэг сарын дундаж цалин: 4,893 ам. долла
Нэг хүнд ноогдох ДНБ: 57,000 ам. доллар
Цалингийн доод хэмжээ: цагт 7,25 ам. доллар
Ажилгүйдийн түвшин: 4,4%

Ихэнх хүмүүсийн Америкийг зорьдог шалтгаан бол дэлхий дээрх хамгийн том эдийн засагтай улс гэдэгт нь оршино. Дэлхий дээрх бүх гүйлгээнд хэрэглэгддэг ноён валюттай зэрэг нь амьдрахад олон давуу талыг авчирдаг. Олон муж улс дахь амьдрах өртөг ялгаатай боловч, ерөнхийд нь дүгнэхэд Их Британи Умард Ирландийн Нэгдсэн Вант Улаас өндөр ангилалд ордог байна.

4. Дани
Нэг сарын дундаж цалин: 5,310 ам. доллар
Нэг хүнд ноогдох ДНБ: 54,000 ам. доллар
Цалингийн доод хэмжээ: цагт 20 ам. доллар
Ажилгүйдийн түвшин: 3,9%

Амьдрахад хамгийн таатай улсын нэгээр заавал нэрлэгдэх газар бол Дани улс. Энэ улсын эдийн засгийг дотоодын хөдөө аж ахуйн компаниуд, байгалийн баялаг болон гадаад худалдаа нь нуруун дээрээ авч явдаг. Амьдралын өртгийг харьцуулахад Их Британи Умард Ирландийн Нэгдсэн Вант Улстай 19%-иар өндөр, түрээсийн орон сууц нэг метр квадрат нь 840 ам. доллартай тэнцдэг боловч нэг метр квадрат орон сууцыг худалдан авах үнэ нь 4000 орчим доллар байдаг нь харьцангуй хямд үнэдээ орно.

3. Норвеги
Нэг сарын дундаж цалин:5,418 ам. доллар
Нэг хүнд ноогдох ДНБ: 71,000 ам. доллар
Цалингийн доод хэмжээ: цагт 16 ам. доллар
Ажилгүйдийн түвшин:4,3%

Норвегийн эдийн засаг нефть олборлолт болон усан цахилгаан станц зэрэг эрчим хүчний салбраас хамааралтай байдаг байна. Ажил хөдөлмөр эрхлэхэд тохиромжтой нөхцлийг бүрдүүлж чадсан гол хүчин зүйл нь Норвегит амьдрах өртөг Их Британи Умард Ирландийн Нэгдсэн Вант Улстай харьцуулахад 33%-иар бага байдагтай холбоотой.

2. Люксембург
Нэг сарын дундаж цалин: 5,583 ам. доллар
Нэг хүнд ноогдох ДНБ: 91,600 ам. доллар
Цалингийн доод хэмжээ: 1793 ам. доллар
Ажилгүйдийн түвшин: 6,0%

Люксембург улсын эдийн засаг нь улсынхаа банкны системээс шууд хамааралтай байдаг. Европ дахь хамгийн ногоон улс учир “Европийн ногоон зүрх” хэмээн нэрлэх нь бий. Люксембургт амьдрах өртөг Их Британи Умард Ирландийн Нэгдсэн Вант Улстай харьцуулахад 15%-иар өндөр бөгөөд түрээсийн орон сууцны үнэ нэг метр квадрат нь 6800 орчим ам. доллартай тэнцэнэ.

1. Швейцарь
Нэг сарын дундаж цалин: 7,396 ам. доллар
Нэг хүнд ноогдох ДНБ: 80,000 ам. доллар
Цалингийн доод хэмжээ: цагт 22 ам. доллар
Ажилгүйдийн түвшин:4,0%

Дэлхий дээрх хамгийн тогтвортой эдийн засагтай орноор нэрлэгдсэн орон бол Швейцарь улс юм. Хэдийгээр цалингийн хэмжээ өндөр боловч амьдрах өртөг тэр хэрээрээ өндөр орон. Жишээлбэл: өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ Их Британи Умард Ирландийн Нэгдсэн Вант Улстай харьцуулахад 80%-иар илүү, орон сууцны түрээсийн үнэ нэг метр квадрат нь 9000 ам. доллар хүрэх тохиолдол бий.
source:senbii.com

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *