Apple ID нууц үгээ мартсан бол хэрхэн сэргээх вэ ?

0
237c68f6be6c087d317b5dbf3c307a07

Зарим хэрэглэгч нар өөрийн Apple ID нууц үгээ мартаад хэрхэн сэргээх талаар огт мэддэггүйгээс болоод iCloud , iTunes Store гэх мэт бүх үйлчилгээг хязгаарлуулдаг байна. Учир нь Apple – ын тухайн төхөөрөмж дээр очих ямар ч үйлчилгээ заавал Apple ID – гаар дамжихаар байдаг хэрэглэгч Apple ID – тай байхыг шаарддаг.Тэгвэл энэ удаагийн зөвлөгөө дээр Apple ID нууц үгээ мартсан бол дахин сэргээж шинэ нууц үг авах зөвлөгөө танд хүргэж байна.Алхам 1 : Юуны өмнө та дараах https://appleid.apple.com/ линкээр орох хэрэгтэй энд та мартсан нууц үгээ сэргээж болдог Forgot Apple ID or password дээр дарж ороорой.
Алхам 2 : Одоо та Apple ID буюу өөрийн Apple ID шинээр холбож нээсэн мэйл хаяг (@gmail.com эсвэл @yahoo.com) хаягаа оруулна.1-р арга Асуултанд хариулж нууц үг авах.Энэ нь анх хаяг нээж байхад заавал 3 асуулт сонгож тэр 3 асуултдаа хариулт бичиж оруулах хэрэгтэй байдаг. Тэгвэл буцааж нууц үгээ сэргээх үед таны тохируулсан 3 асуултаас 2 – г нь асуудаг. Зөв хариултыг нь та л мэдэж байгаа Хэрэв огт мэдэхгүй бол дараагийн аргаар нууц үгээ сэргээх хэрэгтэй.2-р арга Мэйл хаягаар сэргээж нууц үг авах.Мэйл хаягаар сэргээх та Apple ID нээхдээ өөрийн @yahoo.com эсвэл @gmail.com мэйл хаяг оруулсан бол тэр хаяг дээрээ мэйлээр авах тул өөрийн мэйл хаягаа оруулах ёстой мэйлээр сэргээх сонголтыг сонгосны дараа танд шинээр мэйл ирэх бөгөөд тэр нь Apple – с нууц үгээ сэргээх линк ирнэ линк дээр нь дарснаар шинэ нууц үг оруулах хэсэг дэлгэц дээр харагдах болно. Шинээр нууц үгээ 2 удаа давтаж оруулаад тэр нууц үг таны хаягийн нууц үг байх болно. Дахиад мартахгүй нь тулд мартагдахааргүй үг тоо бичсэн нь танд илүү дээр өөрөөр бас цаасан дээр бичээд хадгалах ч юмуу ямар нэг аргаар мартахгүй байх хэрэгтэй болов уу

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here