Энэ сарын 9-нөөс ихэнх нутгаар дулаарч эхэлнэ

0
231254-06102018-1538799385-1249679342--17102015-1445051510-1768347197-namar

Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэн байна.

2018 оны 10 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-10-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 7, 8-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 8-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here