Ирэх онд агаарын бохирдлыг бууруулахад 293 тэрбум төгрөг зарцуулна

0
145A9346-175744-550031582

Нийслэлчүүд өдөр нь цэвэрлэх байгууламжийн өмхий үнэрт хордон, орой нь хорт утаагаар амьсгалж байна.

Хэдийгээр Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай ч цэвэрлэх байгууламжийн лагийн эвгүй үнэр Бөхийн өргөө орчимд ч ханхлах болсон. Цаг агаар хүйтрэхтэй зэрэгцэн төвийн дүүргүүдийн агаарын чанар “Бага зэрэг бохирдолтой” гэсэн үзүүлэлтийг зааж эхлэв.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний дэд хороо

Тэгвэл БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын саналаар ирэх онд агаарын бохирдлыг бууруулахын тулд 193 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Н.Цэрэнбат сайд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд даргаар ажилладаг. Тус хороо өнгөрсөн сард хуралдан, агаарын бохирдолтой тэмцэхийн тулд шинэ агентлаг байгуулах саналаа УИХ-ын зарим гишүүдэд танилцуулсан юм. Учир нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон байгууллага тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийг нэгтгэн, нэгдсэн удирдлагаар хангах нь зөв гэсэн юм.

Засгийн газар энэ саналыг хүлээн авчээ.

Мөн дээрх хороо агаарын бохирдлыг бууруулахад нийт 199 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн ч Сангийн яам 193 тэрбумыг олгохоор шийдвэрлэсэн байна.

Харин өнгөрсөн онд дараах зардлыг гаргаж байжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here