Хувь тавилангаар холбогдсон хүмүүсийн гайхалтай учрал

0
5bb2d562e33e3af320e10af0aa811b5d (1)

Уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс учирдаг гэж. Эдгээр хосууд багадаа уулзаж байсан бөгөөд өөрсдөө ч мэдэхгүй насанд хүрсэн хойноо хайр сэтгэлтэй болж, гэрлэсэн юм. Тэднийг хувь тавилан эсвэл бурхан учруулдаг эсэхийг хэнч хэлж мэдэхгүй. Гэхдээ учрах тавилантай хосууд гэж байдгийг харуулах жишээ олон бий. Өнөөдөр та бүхэнд тийм нэгэн хосуудын түүхээс хүргэе.

Брайан Херрера (Brian Herrera), Катлийн Кавин (Cathleen Cavin) нар нэг жил хоёр сарын зайтай нэг эмнэлэгт төрсөн бөгөөд гурван ижил хотод амьдарч тус тусдаа ижил настай охин өсгөж, адилхан хөгжим сонсож, ялгахын аргагүй муур тэжээж эхэлсэн байна. Брайан, Катлин хоёрын амьдрал маш төстэй байсан учраас нэг л өдөр уулзалдаж чадсан юм.

Катлийн нь ганц бие ээж бөгөөд нэг өдөр охинтойгоо амьтны түр хорогдуулах газраас муур өргөж авахаар шийджээ. Тэд үнэхээр өхөөрдөм ах дүүх хоёр муур өргөж авахыг хүссэн ч ердөө нэгийг авч явах ёстой байлаа. Тийм учраас ээж охин хоёр нэг муужгайг авч явсан бөгөөд түүндээ Оззи гэдэг нэр өгчээ.

2015 оны хавар Катлийн болзооны “Tinder” аппликэйшнээр Брайантай уулзсан юм. Тэд хоёул ганц бие бөгөөд нэг охинтой байсан нь Катлинд таалагдсан байна.

“Би Катлийнтай уулзаад анхны харцаар дуралсан” гэж Брайан хожим нь дурссан юм.

Брайан дараагийн болзоон дээрээ Катлийнийг гэртээ урьсан байна. Катлийн харин түүний гэрт орж ирэнгүүтээ “Энэ чинь миний муур уу?” гэж уулга алдсан ажээ.

Катлийн тэр муурыг үнэхээр өөрийнхөө гэдэгт итгэлтэй байсан ч дараа нь тэднийг ах дүү болохыг олж мэджээ.

Тэр уулзалтаас уулзалтаас хойш нэг сарын дараа хосууд хамтдаа амьдрах болсон байна. Катлийн, Брайан нар муурнуудаа өөрсдийг нь нийлүүлэхээр диваажингаас илгээсэн амьтад хэмээн нэрлэх болсон аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here