163 км замыг 55 цаг зогсолтгүй сэлж туулсан залууд 4 сая доллар өглөө

Нидерландын алдартай усанд сэлэлтийн тамирчин өдгөө 31 настай Мартен Ван дер Вейден (Martin van der Weyden) хорт хавдрын судалгаанд зориулан хөрөнгө босгохоор нэгэн сонирхолтой үйл явдлын эзэн болсноороо дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Тэрээр 200 км хол зайг сэлж туулахаар зориг шулуудсан бөгөөд 55 цаг зогсолтгүй сэлсний эцэст 163 км-ийг нь туулж чаджээ. Түүний түүхийг илүү дэлгэрэнгүй сонирхоцгооё.

Түүнийг өсвөр насны хүү байхад хүн болгон л ирээдүйн шилдэг усанд сэлэгч болно гэцгээдэг байжээ. Тэр үнэхээр авьяастай хүү байсан юм.

Гэсэн ч түүнийг карьерээ эхлэхээс ч өмнө өвчин зовлон хэлж биш, хийсэж иржээ. Дөнгөж 19 насандаа тэрбээр хорт хавдартай хэмээн оношлогдсон байна.

Мартен Ван дер Вейден бууж өгөөгүй бөгөөд хорт хавдрыг ялан дийлж, долоон жилийн дараа буюу 2008 оны Бээжингийн олимпоос усанд сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэн юм.

Тэр цагаас хойш тэрээр хорт хавдрын эсрэг тэмцэх, хорт хавдрыг илүү сайн судлах үйлсэд хувь нэмрээ оруулахыг хүсэх болжээ. Үүний тулд тэрбээр 200 км гаруй зайд усанд сэлэхээр төлөвлөсөн байна.

Уг сэлэлт нийт гурван өдөр үргэлжлэх төлөвлөгөөтэй байсан юм. Мөн сэлэх явцдаа тэрээр уснаас гарч ирэлгүй, түр дугхийн нойр авч байсан ажээ.

Мартен Ван дер Вейденийг холын зайн сэлэлтээ эхлэхэд нидерландчууд бүгд дэмжин баяр ёслолын байдалтайгаар гараанаас нь түүнийг үдэж өгсөн юм. Гэхдээ 200 км замаа гүйцэд туулахадхэцүү асуудал тулгарчээ. Ус маш их бохирдолтой байснаас гадна тамирчны биеийн байдал нь тун хүнд болж ирсэн байна.

Ийнхүү тэр өөрийн сэлэлтийг зогсоосон ч нийт 55 цагийн турш 163 км газар сэлж чадсан юм.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *