Гэрийн нөхцөлд ханиадаа хэрхэн эдгээх вэ?

0
4_065_ColdFluRescue-638x545

Хүйтний эрч наашилж, хөхүүрийн ам цаашиллаа.. Ханиад томуу буюу амьсгалын дээд замын вирусын халдвар нь олон төрлийн вирусын шалтгаантай. Хөхүүл болон бага насны хүүхэд жилдээ дунджаар 6-аас 10 удаа ханиад томуугаар өвчилдөг гэсэн судалгаа байдаг байна.Хүүхэд даарснаас болж ханиад томуу, хатгалгаагаар өвчилдөггүй. Харин өвчтэй хүний нус, шүлс, цэрээр дамжин халдварладаг.Илрэх шинж тэмдгүүд: Хамар битүүрэх, нус гоожих.Нойрондоо муудах (ялангуяа нярай, хөхүүл насныхан) Хоолой сөөх Ханиах Халуурах Хөхөндөө/хоолондоо муудах Арьсаар тууралт гарах.Хүүхдээ хэрхэн сэргийлэх вэ.Ханиад томуугаар өвчилсөн хүнээс хол байлгах, намар, өвөл, хаврын цагаар (9-р сараас 4-р сар) олон хүнтэй газраар (дэлгүүр, автобус, зах) хүүхдээ авч явахгүй байх.Гараа байнга угаах, гараа угаагаагүй хүнийг хүүхэддээ хүргэхгүй байх.Ханиах, найтаахдаа нэг удаагийн цаасан алчуураар амаа таглах хэрэгтэй. Учир нь ханиах найтаах үед вирус агаарт цацагдаж түүгээр нь хүүхэд амьсгалдаг.Гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийж тоос тоосонцоргүй орчин бүрдүүлэх, тамхи татахгүй байх.Хоол хүнсээ амнаас аманд хийхгүй байх, хүүхдийн аяга халбага тусдаа байх.Шингэн зүйл ихээр уух:Халуун бүлээн цай, кофе байнга уухаас гадна буцалсан усыг өдөр бүр уугаарай.Нүүрээ утах.Хамар чинь битүүрсэн бол, буцалсан ус эсвэл лемонтой халуун усан дээр нүүрээ утаарай. Утлага хийхдээ толгой дээрээ алчуур тавьж тонгойх хэрэгтэй. Харин хэт устайгаа ойртож нүүрээ түлж болохгүй шүү.Нусаа нийх:
Нусаа байнга татах сүүлдээ толгой өвдөхөд хүргэдэг тул нусаа нийгээрэй. Харин нусаа нийхдээ хамрынхаа нүхний нэг талыг дарж байгаад ээлжилж нийх хэрэгтэй шүү.Амрах:
Ханиад томууны үед хамгийн гол нь гэртээ дулаан хөнжилдөө амрах бөгөөд эдгэхээс өмнө нь гадуур гарах хэрэггүй.Жин тавих:
Синус буюу хамар дух чамархайн хавийг хэлнэ. Тэр хэсэгтээ халаасан алчуур тавиарай. Давхар дэртэй унтах:
Ханиад томуутай үедээ хоёр давхар дэрийг дэрлэж унтаарай.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here