Бурханд одсон аавдаа захидал илгээтэл хариу хүрээд иржээ

0
3c68405e37b8319f632d1cfc42b6faaa-676x420-768x477

Мичиган мужийн оршин суугч Кайл Касс 35 насандаа тархины хорт хавдраар таалал төгсөн, 5 настай Коллин, 3 настай Киган нар өнчрөн үлдсэн байна. Түүний бэлэвсэн эхнэр Саманта хүүхдүүдээ ганцаараа өсгөхөөр болжээ.Саяхан болж өнгөрсөн Аавуудын баярын өмнөхөн “хайрт аав нь байхгүй болохоор энэ өдөр хүүхдүүдэд гунигтай байх болов уу” хэмээн Саманта бодон, аавдаа захидал бичээд агаарын бөмбөлөгт зүүгээд хөөргөхийг хүүхдүүддээ санал болгосон байна.Ах дүү хоёр “Тэнгэрт байгаа аавдаа” хэмээн хаягласан дугтуйтай захидлаа хэд хэдэн агаарын бөмбөлөгт уяад хөөргөжээ. Аав нь тэдний захидалд хариулж чадахгүй гэдгийг хүүхдүүд мэдэж байсан хэдий ч энэхүү онцгой өдөр түүнтэй холбогдож буй мэт мэдрэмж тэдэнд төрсөн гэнэ.
Гэнэт тэд хариу хүлээн авчээ!!!
Тэдний амьдардаг байшин руу Коллин, Киган нарт хаягласан том хайрцагтай илгээмж ирсэн байна. Хүүхдүүд хайрцгийг онгойлготол дотроос нь тэдний аавдаа бичсэн захидал, үлээж хөөргөсөн бөмбөлгүүд, зурвас, мөн бэлгийн цаасанд боосон зүйлс гарч ирсэн аж.

Ээж нь зурвасыг уншихад хэнээс ирснийг мэдээд хүүхдүүд машид гайхав. Зурвасыг хамгаалагч-сахиусан тэнгэрүүд илгээжээ!
“Хүндэт Саманта, Коллин, Киган нар аа! Та нарын илгээсэн захидал болон бөмбөлгүүдийг аав нь хүлээн авсны дараа бидэн рүү илгээж, та нарыг сайн харж хамгаалж байгаарай хэмээн хүссэн юм. Аав тань та нартай үргэлж хамт байх болно. Та бүхнийг хамгаалагч сахиусан тэнгэрүүд” гэжээ.Дараа нь хүүхдүүд бэлгийг задлаад дуу алдацгаасан байна! “Ааваас чихмэл баавгай ирж!” хэмээн бяцхан Киган уулга алдахад, “Аавд байдагтай яг адилхан хөлөг онгоц байна!” гэж Коллин бөөн баяр болов.Тэгвэл тэрхүү хамгаалагч-сахиусан тэнгэрүүд хэн бэ?Мэдээж, захидал тэнгэрт хүрсэнгүй. Тэрээр Онтарио мужийн оршин суугч Уилкоксийн хашаан дотор газардсан байна.Тэд агаарын бөмбөлөгт зүүсэн захидлыг үзээд, өнчирч үлдсэн үрсийг машид өрөвдөн, ээжтэй нь холбогдохоор шийджээ. Кайлын эмгэнэлийг тэд олж, тэндээс улбаалан Самантагийн фэйсбүүк хуудсанд очсон аж.Тэд түүн рүү мэссиж бичин, өөрсдийн төлөвлөгөөг танилцуулсан байна. Эдгээр үл таних хүмүүсийн нинжин сэтгэл Самантаг ихэд уяраажээ. “Кайл маань хүүхдүүддээ зориулсан ямар нэгэн зүйл хийхийн тулд энэ гэр бүлийг сонгож авсан гэдэгт би гүнээ итгэж байна” хэмээн тэрээр бичжээ.Ингээд хүүхдүүдийнхээ бэлэг задалж буй хормыг дүрсэлсэн бичлэгийг Уилкоксын гэр бүлд илгээсэн бөгөөд “Тэднийг баярлуулж чадсандаа бид маш их баяртай байна. Бид бичлэгийг үзээд уйлсан” гэж Хизер Уилкокс CBC-д ярилцлага өгөхдөө дурдсан байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here