Шалгалтанд бэлдэх хамгийн үр дүнтэй арга

0
nuur1_iMf7W2N

Оюутан сурагчдын хувьд шалгалт өгөх шиг том даваа байдаггүй билээ. Харин өөрийн гэсэн тодорхой арга барилгүй бол эрдмийн оройд гарна гэдэг юу л бол. Хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж, шалгалтандаа амжилт гаргахыг хүссэн хүн бүрт дараах зөвлөгөөг хүргэж байна.

Тайван бай.
Хэрвээ таны ирц бүрэн, даалгавраа цаг тухайд нь бүрэн хийдэг бол маш их мэдлэг хуримтлуулсан гэсэн үг. Энэ суурь мэдлэг таныг шалгалтаа амжилттай давахад тань хамгийн гол тулгуур болж өгнө. Сандрах хэрэггүй. Та айдсаасаа болж бүх зүйлээ бусниулж мэдэх учраас тайвшир. Хэрвээ тайвшрахгүй бол амьсгалын дасгал хийгээд үзээрэй. Мөн өөртөө итгэх итгэл маш чухал учраас та чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Болохгүй бол 5-15 минутын завсарлага авч болно.
Ямар материал ашиглахаа тодорхойл.
Шалгалтандаа бэлдэхийн тулд ямар ном, сурах бичиг ашиглахаа шийдэх нь цаг хэмнэхээс гадна цогц мэдлэг олж авахад тус болдог. Хамгийн эхлээд чухал гэсэн сэдвүүдээ унш, тэднийгээ тэмдэглэж аваарай. Мөн шалгалтын хэсэг тус бүр хэдэн оноотойг мэдэж авахыг хичээгээрэй.
Төлөвлөгөө гарга.
Энэ нь ажил амралтаа зохицуулах шалгарсан арга юм. Шалгалт болоход хэр их хугацаа үлдсэн байна гэдгээс хамаарч хамгийн чухал сэдвээ илүү цагаар давтах хэрэгтэй. Түүнчлэн төлөвлөгөөгөө нарийвчлан гаргавал илүү үр дүнтэй. Жишээ нь: 30 минут хичээллээд 10 минут амрах, 1 цаг уншаад 20 минут амрах гэх мэтчилэн.Зарим хүмүүс өнгө өнгөөр тэмдэглэж авсан зүйлээ сайн тогтоож авдаг бол зарим нь хүснэгт, диаграм ашиглаж цээжилдэг. Таны арга барил ямар ч байж болно, гагцхүү өөрт чинь мартагдахааргүй байхад л болно.Асуулт асууна гэдэг тэнэг хүний үйлдэл биш учраас ичих хэрэггүй. Хэрвээ эргэлзэж байвал маш энгийн зүйл байсан ч асууж байгаарай. Хожим танд хэрэг болох болно. Хичээллэх гэж буй сэдвээсээ хамаарч өөрт тохирох ном, дэвтрийг худалдан авах хэрэгтэй.Та даалгавраа ганцаараа хийлээ гээд илүү оноо авахгүй, тиймээс өөрт чинь тус болж чадах хүнийг сонгоорой. Санаа нийлсэн хүмүүстэй баг бүрдүүлэхэд илүүдэхгүй болов уу.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here