Эрүүл мэндэд хортой хувцаслалт

0
bb3fc8c975cb2aa25bc9c1f33dde5eec

Хэрвээ биднийг алуурчныг зур гэж хэлвэл ихэнхи нь мангас, бар,буутай дээрэмчин, гэмт хэрэгтнийг зурах биз. Хэний ч толгойд хэд хэдэн загварлаг гутал, бариу жийнс зурах бодол орж ирэхгүй. Гэтэл үнэн хэрэгтээ буруу сонгосон хувцаслалт, гоёл чимэглэл нь таныг дээрх бүгдээс илүү хохироодог байна. Ингээд таны эрүүл мэндэд хортой хувцаслалт, гоёл чимэглэлийн талаар сонирхоцгооё.Хэт бариу хувцас-Бариу буюу скинни жийнс нь таны давуу талыг тодотгож, үзэсгэлэнтэй сайхан харагдуулдаг гэдэгтэй хүн бүр санал нэгдэх биз. Харамсалтай нь энэ өмдийг үргэлж өмсөх нь эрүүл мэндэд дараах хор хөнөөлийг авчирна. Жишээлбэл: хөлийг тань хэт барих учир цусны эргэлтийг удаашруулж, дээгүүрээ бариу явдал нь ходоод өвдөх, цээж хорсох аюулд хүргэдэг байна.Үүнээс гадна хэт бариу бүхий л төрлийн хувцас бидний эрүүл мэндийг хохироож байдаг.
Хэрхэн асуудлыг шийдвэрлэх вэ-Хувцас сонгохдоо загварыг нь харахаас гадна танд хэр эвтэйхэн байгаа тал дээр бодолцож үзээрэй. Хэрвээ хэт барьж байвал гоё харагдаж байсан ч нэг размер томыг сонгох нь зүйтэй.
Агаар нэвтрүүлдэггүй хувцаслалт-Полиэстер, акрил, нейлон мэтээр хийсэн хувцсанд их хэмжээний химийн бодис шингэсэн байдаг учир таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Greenpeace-ийн судлаачид 14 томоохон алдартай брэндүүдийн хувцсан дахь формальдегид болон п-фенилдиамины агууламжийг судалсан байна. Эдгээр бодисууд нь харшил өгөх, элэг, бөөрний үйл ажиллагааг муутгадаг аж.Ихэнхидээ синтетик, даавуун бус хувцас нь арьсыг амьсгалуулахгүй, хөлсийг гадагшлуулдаггүй учир нян хуримтлагдах таатай нөхцлийг бүрдүүлдэг юм.Хэрхэн асуудлыг шийдвэрлэх вэ?
Байгалийн гаралтай, цэвэр даавуун бүтээгдэхүүн худалдаж авахыг хичээгээрэй. Харин синтетик хувцас худалдаж авах гэж байгаа бол non-iron, easy care, wrinkle free загварыг сонгох хэрэггүй.Хүнд цүнх
Эмэгтэйчүүд том цүнхтэй бол хэрэгтэй, хэрэггүй бүхий л зүйлээ цүнхэндээ хийгээд явдаг билээ. Гэтэл үнэндээ энэ нь нуруу болон мөрөнд ачаалал өгдөг учир мэдээж, эрүүл мэндэд хортой.

Ялангуяа нэг мөрөн дээрээ үүрдэг, нэг гартаа барьдаг цүнх илүү аюултай. Жигд бус даралт нь булчинд хэт их ачаалал өгч, энэ нь сүүлдээ байнгын өвчин болж өөрчлөгддөг. Хүнд цүнх үүрснээр буруу алхалттай болж, толгой өвдөх, нуруу, хүзүү, мөр өвдөх зэрэг асуудлууд тулгардаг аж.

Хэрхэн асуудлыг шийдвэрлэх вэ?

Өөрийнхөө цүнхэн доторхи бүх зүйлийг гаргаж байгаад зөвхөн өөртөө шаардлагатай гэсэн зүйлийг л үлдээгээрэй. Хэрвээ та заавал их хэмжээний зүйл авч явах хэрэгтэй бол нурууны хамгаалалттай, өргөн мөртэй цүнхийг сонгох хэрэгтэй.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here