Барьсан тавьснаа ч санахгүй мартамхай болоод байна уу? Энийг идчих. Одоо асуудалгүй!

0

Та хамаатан садныхаа дор хаяж 3 хүний гар утасны дугаарыг санаж байна уу? Бас өмнө нь хийж байсан төрөл бүрийн нууц үгнүүдээ санаж байна уу?

Хэрвээ үгүй бол, шалтгаан нь маш энгийн. Таны ой санамж муудаж байгаа бөгөөд та ой санамжаа сайжруулах цаг ирсэн гэсэн үг юм.

Иймд бид энэ төрлийн асуудалтай нүүр тулгараад байгаа хүмүүст зориулан ой санамжийг сайжруулах үр дүнтэй аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Ой санамж болоод тархины үйл ажиллагаагаа сайжруулахын тулд та ердөө л идэж байгаа хооллолтондоо анхаарахад хангалттай юм.

Өдөр тутамд иддэг хоол хүнсэндээ багахан өөрчлөлт оруулж, бидний санал болгох бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэхэд хангалттай. Ингэснээр та аливааг амархан мартахаа больж, илүү сэргэг, өргөнөөр сэтгэж чадна.

Хар шоколад
Та гайхаж байж магадгүй. Гэхдээ хар шоколад нь тархины үйл ажиллагааг дэмжиж, ой санамжийг сайжруулах онцгой чадвартай юм.

Энэ нь хар шоколаданд агуулагдах их хэмжээний антиоксидант болон кафейнтай холбоотой аж. Мөн та хичээл, ажил хийхээс залхуурч нозойроод байвал багахан шоколад идэж байгаарай. Хэдхэн хормын дотор таныг сэргээх болно.

Алим
Алим нь бидний ой санамжийг дэмжихэд ашигтай хүнсний бас нэг бүтээгдэхүүн юм. Энэ нь бидний ой санамжид сөргөөр нөлөөлдөг үйл явцыг удаашруулж, сэргийлдэг антиоксидант болох кверцетин гэдэг бодисын өндөр агууламжтай юм.

Тус бодис нь алимны зөөлөн эдээс гэхээс илүүтэй хальсанд их хэмжээгээр агуулагддаг. Алим нь тархины үйл ажиллагаанд болон нейроны холбоос бүрэлдэх идэвхижилд тус дэм үзүүлснээр, бидний ой санамжийг сайжруулан, дасгалжуулдаг байна.

Нэрс
Нэрс нь өдгөө бараг л “тренд” болж байна. Түүний найрлагад ордог бодисуудын нэг буюу антоцианин нь нэрсийг өвөрмөц хөх өнгөтэй болгож, үүний зэрэгцээ тархины үйл ажиллагаа муудах явцыг саатуулж, удаашруулдаг пигмент юм.

Тийнхүү, нэрс нь бидний ой санамжийн үйл ажиллагаанд оролцдог танин мэдэхүйн бүхий л үйл явцад таатай нөлөөлдөг хэмээн зоригтой хэлж болох юм. Нэрс нь Альцгеймерын өвчин юмуу насны зөнөгрөл зэрэг өвчнөөс сэргийлэхэд хамгийн их ач тустай гэнэ.

Бууцай
Бууцай нь ой санамжийг сайжруулж, уураг тархийг идэвхитэй байлгахад хамгийн ашиг тустай бүтээгдэхүүнүүдийн нэг юм.

Тархины эс муудаж доройтох үйл явцаас хамгаалдаг бодис болох лютеин бууцайнд агуулагддаг байна. Үүнээс гадна, бууцай нь фолийн хүчлээр баялаг бөгөөд ирж байгаа мэдээллийг түргэн “боловсруулж”, оюуны ажиллах чадварыг сайжруулдаг аж.

Эцэст нь бууцай бол төмрийн баялаг эх сурвалж мөн.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here