Халуун кофе хорт хавдар үүсгэдэг

0

Халуун кофе хорт хавдар үүсгэдэг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нотолсон байна. Шинжлэх ухааны “Ланцет” сэтгүүлд “Халуун кофенд хорт хавдар үүсгэгч бодис идэвхждэг. Өөрөөр хэлбэл, кофейн ихээр агуулдаг кофе, цайг 60 хэмээс доош халуун уух ёстой. Гэтэл зарим хүн зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан буюу 70-аас дээш хэмийн халуун кофе ууж, хорт хавдраар өвчлөх эрсдэлд ордог. Хэт халуун кофе уух нь хоол боловсруулах эрхтний болон улаан хоолойн хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдгийг судалгааны явцад илэрсэн шинж тэмдгүүд харууллаа” хэмээн онцолжээ.

Тиймээс АНУ-ын зарим муж улсад кофе шопуудад 60 хэмээс дээш халуунтай кофе худалдаалахыг хориглолоо. Мөн кофе үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ шошгон дээр “Кофе хорт хавдар үүсгэдэг” гэж хүний нүдэнд харагдахаар бичихийг хуульчилжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here