Наснаасаа эрт үрчлээ суухад нөлөөлөх 15 алдаа

0

Гоо үзэсгэлэнтэй, залуугаараа харагдах – эмэгтэй хүн болгоны мөрөөдөл. Зөв сонгосон гоо сайхны хэрэгсэл хүний өө сэвийг дарах нь мэдээж. Гэхдээ ямар ч нөхцөлд сайхан харагдаж өөртөө итгэлтэй байхын тулд эрүүл арьстай байхыг эрхэмлэх нь зүйтэй.

Сайхан харагдахын тулд маш олон аргыг ашигладаг – тос түрхэх, маск тавих, пиллинг, скраб, тоник, гүн цэвэрлэгээ … Энэ бүгд үр дүнтэй юу эсвэл эсрэгээрээ муугаар нөлөөлж байна уу? Таны арьсыг эвдэх 15 алдаатай арчилгааг танилцуулж байна.

1. Буруу сонгосон гоо сайхны бүтээгдэхүүн Нүүрний арьсыг арчлах сонгодог арга бол өөрт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн сонгох. Нэгдүгээрт, таны арьсны төрөлд тохирсон байх ёстой. Хоёрдугаарт, насандаа тохируулна. Буруу сонгосон гоо сайхны бүтээгдэхүүн зөвхөн муугаар л нөлөөлөх болно. Хэрвээ та гоо сайхны бүтээгдэхүүнээ зөв сонгож чадсан эсэхэд эргэлзэж байгаа бол мэргэжлийн гоо сайханчаас зөвлөгөө авна уу. Тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнээ олсон бол өөр элдэв төрлийн туршилт хийх хэрэггүй. Гоо сайхны бүтээгдэхүүнийг байнга солих нь арьсанд муугаар нөлөөлнө.

2. Нарнаас хамгаалах тос Мэргэжилтнүүд зуны халуун өдрүүдэд 30 SPF-тэй хамгаалах тос түрхэхийг зөвлөдөг, наранд удаан явахгүй байсан ч хамаагүй. Ялангуяа, эмзэг арьстай бол бүрхэг өдөр ч ашиглахыг зөвлөжээ. Нарны хэт ягаан туяанаас хамгаалж пигментийн толбо болон үрчлээ суухаас урьдчилан сэргийлнэ. Хэрвээ халуун орнуудаар явахаар бэлдэж байгаа бол 50 SPF-тэй тос сонгохыг санал болгож байна.

3. Тослог арьсыг “хатаах”-ыг оролдох Тослог арьсаа спиртийн агууламжтай лосьоноор байнга цэвэрлэж алдаа гаргадаг. Энэ төрлийн арчилгаа нь улам л тос ихсэхэд хүргэдгээс гадна чийг дутагдаж хуурайшдаг байна. Хуурайшсан нүүрний арьсны чийгшлийг тогтворжуулахын тулд мэргэжилтнүүд байгалийн гаралтай натурал тос ашиглахыг зөвлөдөг, жишээ нь усан үзмийн ясны тос байх ажээ.

4. Нойтон арьсандаа тос түрхэх Нойтон байхад нь тос түрхвэл чийгшлийг барина гэж зарим нэг нь андуурдаг. Үнэндээ энэ арчилгаа нь буруу юм. Алчуураар чийгийг сайтар дарж шингээж аваад тоникоор арчина, бүрэн шингэсний дараа л тосоо түрхээрэй. Зөв сонгосон тос болон тоник нь нүүрний арьсны чийгшлийн тэнцлийг барина.

5. Хөөсөрдөг бүтээгдэхүүн байнга хэрэглэх Хөөсөрдөг гель авахгүй байхыг зөвлөж байна, яагаад гэвэл уг бүтээгдэхүүний орцод арьсанд муугаар нөлөөлөх бодис орсон байдаг. Тийм учраас бага хөөсөрдөг бүтээгдэхүүн сонгож аваарай. Хуурай эсвэл эмзэг арьсыг сүү эсвэл нэрмэл усаар цэвэрлэвэл зохилтой, харин тослог арьсыг багахан гелиэр л угааж цэвэрлээрэй.

6. Хэт халуун эсвэл хүйтэн усаар угаах Хэт халуун эсвэл хүйтэн ус нь арьсыг гэмтээдэг. Арьсанд тохирох усны хэм нь бүлээвтэр байна. Бүлээвтэр ус нь арьсыг гэмтээлгүйгээр цэвэрлэнэ.

7. Нүүрэндээ байнга пудр тавих Зарим нэг бүсгүйчүүд халуунд хэт их пудр түрхдэг. Энэ нь нэг талаасаа нүүрний гялалзах тосыг дарах хэдий ч арьсны нүхийг таглаж амьсгалахад муугаар нөлөөлдөг байна. Тос шингээх цаас – арьсанд муугаар нөлөөлөхгүйгээр илүүдэл тосыг шингээж авна.

8. Нүдний эргэн тойрны арьсыг буруу арчлах Нүдний эргэн тойрны арьс маш эмзэг бөгөөд нарийн арчилгаа шаарддаг. Арьсны энэ хэсэгт тусгай тос ашиглана. Тосыг иллэг байдлаар доод хэсгийн угаас дээд хэсэг рүү зөөлөн түрхэнэ. Анхаарах зүйл: тосыг зөвхөн нүдний ястай хэсгээр түрхэнэ.

9. Уруулаа мартах Хатаж омголтсон уруул ямар ч бүсгүйг гутаана. Арчилсан гоё уруултай байхын тулд чийгшүүлэгч тос түрхэж байхаа бүү мартаарай.

10. Нүүрээрээ доош харж унтах Зарим хүмүүс доош харж унтах дуртай байдаг нь нүүрний арьсанд муугаар нөлөөлдгийг мэддэггүй. Энэ байрлалд унтахад нүүрний арьсанд даралт ирж үрчлээ суухад хүргэдэг. Зөв байрлал бол дээшээ харж унтах. Арьс ачаалал авахгүй, чөлөөтэй амьсгалдаг ажээ.

11. Тос түрхэж байхдаа арьсаа татаж сунгах Тосоо зөвхөн зөөлөн иллэг хийж түрхэнэ. Иллэгийг нүүрний төв хэсгээс зах руу чиглэсэн байдлаар хийгээрэй.

12. Гоо сайхны порлоноо солихгүй байх Мэргэжилтнүүд өдөрт хэд хэдэн порлон ашиглаж байхыг зөвлөжээ. Дахин дахин ашигласан порлонд хөлс шингэж цаашлаад нүүрэнд нян үржих нөхцөл болдог байна. Хэрвээ таны арьс тослог, эмзэг бол асуудал улам л хурцдах болно.

13. Тоник ашиглахгүй байх Нүүрээ угааж тос түрхэхээсээ өмнө заавал тоник түрхэж байгаарай. Тоник нь арьсны хүчлийн давхаргын тэнцвэрийг алдагдуулахгүйгээс гадна тосыг арьсны гүнд шингэхэд туслах болно.

14. Нүүрээ гараараа байнга оролдох Унаанд, гадаа гудамжинд, ажил дээрээ нүүрээ гараараа оролдохгүй байхыг зөвлөж байна. Бохир гараар дамжиж нүүрэнд нян үржих нөхцлийг бид өөрсдөө үүсгэж байгааг анхаарна уу.

15. Буруу хооллож, ус бага уух Тослог ихтэй хоол, гурилан бүтээгдэхүүн эсвэл чихэр хэтрүүлэх идэх нь арьсанд муугаар нөлөөлдөг. Мэргэжлийн гоо сайханчдын зөвлөгөө: эрүүл арьстай байхыг хүсвэл хүнсэндээ жимс, ногоо түлхүү хэрэглэж хийжүүлсэн ус, ундаанаас татгалзаж цэвэр ус уухыг зөвлөжээ. Арьсны гоо сайхныг удаан хадгалахыг хүсэж байгаа бол В бүлгийн амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж занших, жишээ нь алим, лууван, гурвалжин будаа, элэг … Мөн цинк чухал үүрэг гүйцэтгэнэ – өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн, самар зэрэг нь цинкээр баялаг ажээ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here