Шөнө болгон тогтмол нэг ижил цагт сэрээд байгаа бол шалтгаан нь үүнд оршино

0

Шөнийн нойрон дундаа нэг л тогтсон цагт сэрвэлзээд байгаа бол бие махбодийн зарим нэг тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой гэж хятадын уламжлалт анагаах ухаан үздэг байна. Үүнийг нэн даруй эмчлэх ёстой.

Сэтгэл санаа болон бие махбодийн байдал нь бидний дотоод систем, хэмнэлтэй шууд холбоотой гэж үздэг онол байдаг. Уг процессыг барууны анагаах ухаанд “хоногийн хэмнэл” гэж нэрлэдэг, харин хятадын уламжлалт шинжлэх ухаанд үүнийг илүү өргөн хүрээнд авч үздэг ажээ. Оройн 10-11 цагийн хооронд: даавар болон бодисын солилцоо Хэрвээ та орой болгон унтах гэж их хичээл зүтгэл гаргадаг бол энэ нь стресстэй холбоотой байхаас гадна бодисын солилцооны асуудалтай холбон тайлбарлана. Оройн 11 цагаас – шөнийн 01: цөсний хүүдий

Цөсний хүүдий эрч хүчийн нөөцөө шавхаж өөх тосны боловсруулалтыг бүрэн хийж чадахгүй байгаатай холбон үздэг, мөн өөрийгөө дутуу үнэлэх, шийдвэр гаргах чадвар буурна.

Шөнийн 01-03 цаг: элэг Элэгний үйл ажиллагааны тэнцвэрт байдлыг хангах ёстойг илтгэж байна. Толгой өвдөх, архаг ядаргаа, цус багадалт зэрэг шинж тэмдгээр илэрч болно. Сэтгэл санааны хувьд та унаж болох тул аль болох хэн нэгэнд гомдохгүй байхыг хичээгээрэй. Шөнийн 03-05 цаг: уушги Уушги нь энергийн эргэлтэнд нөлөөлдөг гэж үздэг, хэрвээ та шөнийн энэ л цагт сэрвэлзээд байгаа бол таны сэтгэлийн гүнд нууц гуниг байгааг илтгэж байна. Та энэ уйтгар гуниг эсвэл уй гашуугаас салах хэрэгтэй. Энэ нь цаашлаад дархлааны системд муугаар нөлөөлөх, амьсгал давхцаж исгэрэх, ханиалга, гуурсан хоолойн багтраа өвчинд хүргэх аюултай.

Өглөөний 05-07 цаг: бүдүүн гэдэс Сэтгэл санааны хувьд ч тэр, бие махбодийн хувьд ч тэр “тавьж явуулах” зүйл байна. Биеэр тууралт гарах, өтгөн хатах зэрэг өвчнөөр шаналж болзошгүй. Нойрны үндэсний төвөөс тайван нойрсоход туслах дараах зөвлөгөөг өгч байна: Нойрны дэглэмтэй бол (амралтын өдөр ч мөн адил баримтална) Унтахаасаа өмнө тайвшрах арга ашиглаж бай Нойрны асуудалтай тулгарч байгаа бол өдөр унтах, дуг хийхээс зайлсхий

Өдөр болгон бэлтгэл сургуулилт хий, хөнгөхөн дасгал байсан ч хамаагүй, ямар нэгэн байдлаар идэвхтэй хөдөлгөөн хийж бай Таны унтлагын өрөө сэрүүхэн байх ёстой, нойр эвдэх ямар нэгэн дуу чимээгүй орчинг бүрдүүл Өөрт эвтэйхэн дэр дэрлэж матрасс аваарай Хоногийн хэмнэлийг зохицуулахын тулд зөв гэрэл сонгоно Согтууруулах төрлийн ундаа болон хүнд хоолноос татгалзана Бие махбодь унтахдаа бэлдэх ёстой, тийм учраас унтахаасаа 1 цагийн өмнө тайвшруулах ажил хийгээрэй, жишээ нь ном унших Хэрвээ танд нойрны асуудал байгаа бол унтахаасаа өмнө гар утас, таблет хэрэглэхээс зайлсхий

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here