Төрсөн өдрөөрөө юу хийж болохгүй вэ? Таны л тусын тулд шүү!…

0

Эрт дээр үеэс л төрсөн өдөрт чухал ач холбогдол өгч анхаардаг байлаа, энэ нь далдын хүчтэй холбоотой гэж үздэг байсантай холбоотой. Энэ өдрөөс таны амьдралын маш олон зүйл шалтгаална. Хэрвээ анхааралдаа авбал ирээдүйн олон үйл явдлыг өөрчилж чадна, амьдралаа аз жаргалтай, амжилттай болгох боломж таны гарт байна.

Төрсөн өдрөөрөө юу хийх ёстой вэ?

Шинэ оныг яаж хүлээн авч байна тэр жилдээ тийм байна гэж үздэг. Үүнд бас төрсөн өдөр ч хамаатай бололтой. Чухам энэ л өдөр таны хувийн амьдрал ойрын хэдэн жил ямар болохыг тодорхойлно. Төрсөн өдрийнхөө өглөө сэрээд сэтгэл санаагаа сайхан бэлд – ингэж чадвал Дээд хүчний эерэг энергийг авах үүд хаалгыг нээнэ

Төрсөн өдрийн эзэнд илгээж буй уг энерги нь маш хүчтэй байх бөгөөд эвдэгдсэн энергийн солилцоог сэргээх чадалтай. Өөдрөг сэтгэл санаа энэ өдөр танд ирэх хорон муу санааг зайлуулахад нөлөөлнө. Энэ өдөр үл ойлголцол, гомдох, хурц ширүүн ааш гаргах цээртэй. Сөрөг сэтгэл хөдлөл нь ариун цэвэр энергийн урсгалд саад учруулж та хараалын үг, муу энергид улам л эмзэг болж өртөмтгий болох ажээ. Зөвхөн сайн сайхан зүйл л бодно, аливаа асуудлаас ангид байхыг хичээ. Төрсөн өдрөөрөө юу төсөөлж бодно түүнийгээ л ирээдүйд өөртөө татна гэсэн үг юм. Хэрвээ та сүсэг бишрэлтэй бол Бурхандаа залбирч есөн хүслээ хэл. Энэ өдөр Бурхан таны хүслийг сонсож ёсоор болгоно

Төрсөн өдрөөрөө сэтгэл санаа ямар байна тэр жилдээ тийм сэтгэл санаатай өнгөрөөнө гэж үздэг

Төрсөн өдөртөө зориулж шинэ хувцас авч өмс, баяр ёслолдоо бүрэн бэлдээрэй. Зочид хүлээж авахгүй байсан ч хамаагүй баяртаа зориулж гоёлын хувцсаа өмсөнө, ганцаараа ч болов ёсоор нь баяраа тэмдэглэх хэрэгтэй. Хуучирч муудсан хувцас өмсөхгүй – аз харина

Гоёлын хувцасны халаасанд мөнгө хий (халаасгүй бол дотроос нь шидэж болно) – бүтэн жилийн турш санхүүгийн урсгал тасрахгүй. Баяр дуустал хувцсаа бүү соль, муухай болгосон ч хамаагүй

Төрсөн өдрөөрөө юу хийхийг цээрлэх вэ? Төрсөн өдрийн эзэн юу хийхгүй байх ёстой талаар тусад нь ярилцах ёстой болов уу. Төрсөн өдрөө урьдчилан тэмдэглэх ёсгүй – өөрийнхөө амьдралыг богиносгож байна гэж үздэг. Төрсөн өдрийн өмнө бэлэг бүү ав бас төрсөн өдрөөрөө өр зээл бүү тавь (хөршөөсөө мөнгө бүү хэл давс ч бүү гуй)

Эс бөгөөс бүтэн жилийн турш санхүүгийн хүндрэлд орно, мөн ажил дээр ч асуудлууд дуусахгүй. Төрсөн өдрөөрөө өглөг бүү өг, мөн хүнд ч мөнгө зээлүүлэхээс цээрлэ – ойрын жилүүдэд аз харьж, амжилт нүүр бууруулна. Өвчин зовлонтой хүмүүстэй учрахыг түр азна – бусдын гай зовлон, өвчнийг авах эрсдэлтэй. Хэрвээ уулзаж учрахаас өөр аргагүй бол халаасандаа мөнгөн эдлэл (юу ч байж болно) хийж очоорой – таны энергийн талбайг хамгаална. Төрсөн өдрийнхөө баярт урьж байгаа хүмүүс ч гэсэн таны байдалд нөлөөлнө.

Төрсөн өдрийн баярт 9, 13, 18, 51, 21, 13, 99 эсвэл 100 зочин ирэх ёсгүй.

Эдгээр тоо нь төрсөн өдрийн эзэнд гай дуудна гэж үздэг. Мөн баярын ширээ болон бялуун дээрх лааны тоо ч бас чухал. Хэрвээ таны тэмдэглэж буй нас дээрх тоотой адилхан байгаа бол тооны дүрстэй лаагаар орлуулаарай эсвэл бүр лаанаас татгалз.

Төрсөн өдрөөр та болон нөгөө ертөнцийн хоорондын энергийн зам нээгдсэн байдаг тул та эерэг болон сөрөг энергийн аль алинд нь эмзэг өртөмтгий байдаг. Тийм учраас зөвхөн ойр дотнын халуун дулаан харилцаатай хүмүүсийг баяртаа уриарай

Ирж буй зочныхоо далдын санаанд эргэлзэхгүй тийм л хүмүүсийг урь. Төрсөн өдрөөр хэн нэгэн аяга таваг хагалбал “Аз ирэг” гэж заавал хэлээрэй. Хагархай хэсгийг зөвхөн маргааш өдөр нь л гаргаж хаяна – аз гэрт нэг өдөр хонох ёстой. Мөн хог ч адил – маргааш өглөө болтол гэртээ байлга. Төрсөн өдрөөр ямар бэлэг өгөх цээртэй вэ? Бэлэг төрсөн өдрөө тэмдэглэж байгаа эзэнд ч чухал үүрэг гүйцэтгэнэ. Тийм учраас дараах зүйлийг анхаараарай. Цэцгийн тоог тоолж шалгаарай (хэрвээ жишээ нь бутлаг сарнай бол ишээр нь тоолно). Тэгш биш байх ёстой

Сондгой биш байвал нэг цэцгийг авах хэрэгтэй. Керамик сав суулга эсвэл галантер (ахуйн болон ариун цэврийн хэрэгслийн бараа бүтээгдэхүүн, жишээ нь, зангиа, бээлий, ороолт, цүнх гэх мэт) төрлийн бэлэг өгөхөөс зайлсхийнэ – ажил дээр асуудал үүсгэх эсвэл санхүүгийн хүндрэлд оруулна

Ийм төрлийн бэлгийг “гэм хоргүй” болгохын тулд дотор зоосон мөнгө дагуулж өгөөрэй. Бэлэг өгч байгаа зочин зоос өгөх эсвэл бэлэг хүлээн авсан төрсөн өдрийн эзэн бэлгэндээ зоос хийж болно. Бэлгэнд хутга өгөх – гэр бүлд асуудал үүсгэнэ. Зөвхөн хутга гэхгүй иртэй, үзүүртэй л бол ийм төрлийн бэлэг өгөхөөс зайлсхийнэ (зүү, хайч, сэлэм зэрэг). Хүнд бүү бэлэглэ

Хэрвээ төрсөн өдрөөрөө ийм бэлэг авсан бол хурдхан салсан дээр. Төрсөн өдрийн эзэнд өгсөн үнэт чулуу – нулимсыг төлөөлөх учраас үнэт чулуутай гоёл чимэглэл бэлэглэхээс зайлсхийнэ. Нулимстай уялдаад нусны алчуур ч бэлэглэх цээртэй. Хэрвээ ийм бэлэг авсан бол хэрэглэхээсээ өмнө усанд дүрээрэй.

Толь – хоёр ертөнцийг холбох гүүр гэж үздэг. Төрсөн өдрийн эзний энерги энэ өдөр сайн, муу энергид эмзэг байгаа учраас толь түүнд ямар ч нөлөө үзүүлж болно. Тиймээс дараа өдөр нь бэлэгнийхээ толинд хараарай. Өөрт эргэлзээтэй санагддаг хүнээс бэлэг авахаас зайлсхийнэ – ямар нэгэн байдлаар муу энерги агуулсан байж болох “бэлэг” өгөх вий. Хэрвээ бэлэг авахаас татгалзах боломжгүй бол өөртөө “харж байгаагаа л авч байна, миний хараагүй зүйл өөрт нь үлдэг” гэж хэлээрэй. Тэгээд дотроо залбирна. Тэгсэн ч гэсэн сэтгэлд сэвтэй санагдаад байвал бэлгээс салсан нь дээр. Хүнд дамжуулж бэлэглэхгүй шууд хаясан нь дээр шүү

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here