Та их хэмжээгээр кофе уудаг уу? Тэгвэл үүнийг залхууралгүй заавал уншаарай!

0

Зарим хүмүүсийн хувьд кофены үнэрийг авахад ааш зан нь сайхан болж өөрчлөгддөг. Ихэнх хүмүүс өглөө босоод нэг аяга кофе заавал уудаг бичигдээгүй хууль бий. Халуун эсвэл хүйтэн, хар эсвэл латте гээд кофены аль ч төрөл хүнийг донтуулдаг.

Биед хэрэгтэй зүйлийн хэмжээ тунг нь хэтрүүлэх аваас сайн нөлөөгөө алддаг гэж үг байдаг.

1. Паркинсоны өвчин

Кофег тунг нь тааруулж тогтмол уух нь Паркинсоны өвчин тусах эрсдэлийг бууруулдаг болохыг судалгаагаар олж тогтоожээ.

2. Амьдрах хугацаа

“NBC” телевизийн зүгээс мэдээллэснээр кофе уух нь амьдрах хугацааг уртасгадаг гэнэ. Хурц эсвэл зөөлөн амттай гээд ямар ч төрлийн кофе үүнд хамаатай. Бүр энгийн болон кафейн агуулаагүй кофе уусан ч гэсэн үр дүн нь адилхан гарах болно.

3. Меланома

Кофе уух нь меланома өвчин тусах магадлалыг бууруулах ач тустай гэдгийг “CNN” агентлаг онцолжээ.

4. Сэтгэлээр унах

Сэтгэлээр унах таны хувьд асуудал болоод байгаа бол кофе энэ асуудлыг шийдвэрлэхэд тань туслана. Учир нь кофенд агуулагдах кафейн танд цоо шинэ эрч хүч, энергийг бэлэглэх болно.

5. Чихрийн шижин

Кофе уудаг хүмүүс уудаггүй хүмүүстэй харьцуулахад чихрийн шижин өвчин тусах магадлал бага байдгаас гадна инсулины хэмжээг тогтвортой барих боломжтой болохыг “NBC” телевизийн зүгээс судалгааны үр дүнд олж тогтоожээ.

6. Танин мэдэхүй

Кофены хэрэглээ таны ой санамжийг сайжруулж, сэтгэн бодох чадварт тань эерэгээр нөлөөлнө.

7. Үрэвсэл

Хэрэв та тогтмол кофе уудаг бол ямар ч төрлийн өвчний үрэвслийг төвөггүй намдаах болно.

8. Альцгеймерийн өвчин

“CNN” агентлагийн мэдээллэж буйгаар кофе уудаг хүмүүс уг өвчнөөр өвчлөх магадлал харьцангуй байдаг гэнэ.

Ямар ч сайн зүйлийг хэрэглэхдээ сэрэмжлүүлж, анхааруулсан хэсгийг сайтар уншиж байгаарай. Өдөрт маш олон удаа кофе уувал найрлаганд нь агуулагдах кафейнаас болж таны зүрх өвдөх аюултай. Мөн эспрессо болон буцалгасан кофег олон удаа уувал цусан дахь холестеролын хэмжээг өсгөх сөрөг нөлөөтэй байдаг байна. Иймээс хэмжээ тунг нь зөв тохируулан хэрэглэхийг таниас хүсье.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here