Одооноос эхлэн илүү их өндөг ид! Яагаад гэвэл…

0

Өндөг бол Америкчуудын өглөөний цайндаа тогтмол хэрэглэдэг уламжлалт хоол. Тэд өндгийг Франц шарсан талх, омлет, хуймаг болон бусад зүйлсэд хэрэглэдэг. Жигнэж болгодог бүх төрлийн хоолонд өндөг байхгүй байна гэж байхгүй.

Харин өндөг эрүүл хоол хүнс мөн үү? Зарим хүмүүс өндгөнд холестерол болон өөх тос агуулагддагийг мэдэх байх. Гэвч өндөг идэх нь эрүүл мэндэд ач тустай. Үүнийг нотлох 9 шалтгааныг дуулгая.

1. Витамины нэгдэл

Өндөг нь витамин А, В2, В12, В5, Е амин дэмүүд болон фосфор, селен зэрэг эрдэс бодисуудаар баялаг юм.

2. Дархлааны системийг сайжруулна

Селен болон витамин А, В12 амин дэмүүд нь хүний биеийн дархлааны системийг дэмжиж, сайжруулах ач тустай байдаг байна.

3. Хорт хавдраас сэргийлнэ

7 хоногт ойролцоогоор 6 ширхэг өндөг иддэг эмэгтэй хүн хөхний хорт хавдар тусах магадлал өндөг огт иддэггүй хүнийхээс 44 хувиар бага байдаг болох нь судалгаагаар батлагджээ.

4. Нүдийг хамгаална

Өндгөнд агуулагдах лутейн болон зеаксантин гэх эрдэс бодисууд нь нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэх өвчнөөс сэргийлээд зогсохгүй, харааг сайжруулна.

5. Зүрхний өвчлөлийг бууруулна

Хэдийгээр өндөг нь холестерол болон өөх тосыг өөртөө аргуулдаг ч гэлээ, найрлаганд нь байдаг холин гэх эрдэс бодис зүрхний өвчин үүсэхэд хүргэдэг амино хомоцистен хүчлийг бууруулдаг байна.

6. HDL-ийг өсгөнө

Өндгөнд холестерол агуулагддаг учир биед хэрэгтэй сайн холестерол буюу HDL-ийг өсгөх, нэмэгдүүлэх хандлагатай байдаг. Ингэснээр муу холестеролоос болж вень болон артерийн судас гэмтэхгүй байх ач тустай.

7. Жин хасахад тустай

Ихэнх хүмүүс өглөөний цайгаа уухгүй бол илүү хурдан турж болно гэж боддог. Харин өглөөний цайндаа өндөг идвэл илүү үр дүнтэй байж мэднэ. Өглөөний цайндаа өндөг идсэнээр бүтэн өдрийн турш бага өлсөхөөс гадна, биед бага калорийг авна гэсэн үг юм.

8. Булчинг чангална

Өндгөнд байдаг уураг нь булчингийн массыг нэмж, гэмтсэн жижиг хэсгүүдийг нөхөн сэргээх сайн нөлөөтэй байдаг. Иймд өндөг идэж хэвшвэл, булчин тань масстай, эрүүл болох болно.

9. Тархины үйл ажиллагааг дэмжинэ

Өндгөнд агуулагдах эрдэс бодисууд болон амин дэмүүд нь ой санамж, тархины үйл ажиллагааг болон мэдрэлийн системийг дэмжинэ. Өндөгний олон ач тусыг бид дурдлаа.

Өглөө бүр таныг өндөг иднэ гэдэгт итгэлтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here