Япончууд яагаад илүүдэл жингээр шаналдгүйн учрыг хэлжээ

0

Япончууд илүүдэл жингээр шаналах нь ховор бөгөөд амьдралын хэв маяг, хоол тэжээлийн онцлог чанарын ачаар ойрын ирээдүйд ч таргалалт үүснэ гэж айлтгүй юм хэмээн Японы Улсын эрүүл мэндийн хүрээлэнгийн хоол тэжээлийн мэргэжилтэн, судлаач Хидэми Такимото хэлжээ.

Өдрийн цайны цагаар юмуу их ажлын цаг дуусах үе буюу оройн хоолны үеэр Японы зоогийн газруудад сул ширээ барагтаа л байдаггүй учир дараалалд хүлээх хэрэгтэй болдог. Япончууд их иддэг бөгөөд биеийн галбиртаа огт санаа зовдоггүй юм шиг надад санагддаг.

Телевиз болон радиогоор өдөр бүр гарч буй нэвтрүүлгүүдийн гол сэдэв нь хоолны тухай өгүүлэх бөгөөд жуулчдад зориулсан гарын авлага нь юуг үзэж сонирхох гэхээсээ илүүтэй хаана, юу идэж болох талаар мэдээлсэн байдаг.

“Дэлхийн хоёрдугаар дайны дараа хоол тэжээлийн дутагдалд орж байсан үеэс хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ хурдтай нэмэгдсэн хэдий ч өөх тосны хэрэглээ нэмэгдээгүй нь япончуудын нэг өвөрмөц шинж чанар юм. Түүнчлэн хотын оршин суугчдын автомашин ашиглах нь ховор бөгөөд биеийн ачаалал ихтэй байдаг нь илүүдэл жинтэй байдаггүйн өөр нэгэн шалтгаан байж магадгүй юм” гэж Хидэми Такимото ярьжээ.

“Япончууд давс бага хэрэглэх болсноор цусны даралт ихтэй хүний тоо буурсан. Тийм учраас өмнө нь олон хүн тархи судасны өвчний улмаас нас барж байсан бол энэ тоо аажмаар буурч байгаа” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.

source: zuv.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here