1 минутын дотор чангарсан булчинг суллаж, таагүй байгаа сэтгэл санааг тайвшруулах дасгал

Сэтгэл санааны дарамтыг цаг алдалгүй тодорхойлж нэн даруй салах ёстой зүйл. Өдрийн турш олж авсан багахан сэтгэл санааны дарамт ажлын өдрүүдэд хуримтлагдсаар томоохон айдас болж хувирах бөгөөд эцэс сүүлд нь мэдрэлийг гэмтээх аюултай. Асуудлыг хэдий хэр эрт шийдэхийг хичээнэ төдий чинээ депресс эсвэл стрессийн байдлаас гарах шалтгаан болох ажээ.

Заримдаа бид булчингаар янгинаж өвдөж байгааг мэдэрдэг, биеэ чилээрхээд л толгойгоо ч олигтой хөдөлгөж чаддаггүй. Үүний гол шалтгаан нь “булчингийн хуяг” – буюу Вильгельм Райх анх удаа стресс гэдэг зүйл бие махбодид үзүүлж байгаа хариу үйлдлийг ийнхүү ажиглаж томьёолжээ. Хүн айдас, сэтгэл санааны таагүй байдлаа өөртөө барьж, гадагшлуулахгүй байгаагаас үүдэлтэй гэж тэрээр үзсэн байна. Сэтгэл санааны аливаа асуудал булчингийн чангарлаар илэрнэ гэж дүгнэн үзжээ. Стресс тайлах, чангарсан булчинг суллах дасгал Чангарсан булчинг суллах 6 дасгалыг танд танилцуулж байна. Дасгалыг хийхэд таниас их цаг авахгүй, бас үр дүн нь ч удаан хүлээлгэхгүй.

1. Нурууны голоор болон бэлхүүс орчмоор өвдөөд байвал Нурууны булчин байнга чангарсан байдалтай явбал дараах төрөл бүрийн өвчний эх үүсвэр болно: яс шохойжих, нурууны диск гэмтэх, нурууны нугалам хэврэгших, нуруу мурийх. Мөн зүрхний өвчлөл, толгой эргэх, өвдөх, хараа муудах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Нурууны ачааллыг хэрхэн авах вэ? Уг дасгал нь нурууны чангарсан булчинг суллахад тусална. Эгц зогсоно. Гараа дээр өргөөд дараа нь ар дагзандаа аваарай. Арагш гэдийнэ. Нуруу арк шиг нугалам үүссэн байна. Бэлтгэл байдалдаа эргэж орно. Дасгалыг 5 удаа хийнэ.

2. Хүзүү болон нурууны дээд хэсгээр өвдөх Та энэ нийтлэлийг уншиж байгаа болохоор компьютерын ард л сууж байгаа гэсэн үг. Таны хүзүү зөв байрлалд байгаа эсэхийг нэг шалгаад үзүүрэй: Мөр дээш өргөгдөөгүй байх ёстой Цээжинд ачаалал ирээгүй байх ёстой Цээжинд ачаалал ирэх нь ихэвчлэн ядаргаа эсвэл стрессийн байдалтай холбоотой байдаг, мөн буруу суух дадал зуршил ч нөлөөлнө.

Хүзүү болон мөрний өвчнийг хэрхэн дарах вэ? Хүзүү – стресст хамгийн түрүүнд үйлдэл үзүүлдэг эрхтэн. Хүзүүнд ирсэн хэт их ачаалал нь судас болон мэдрэлийн хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг. Тархинд очих хүчилтөрөгч, шим тэжээл багасна, үүнээс үүдэн булчин сулрахад хүрнэ. Дээрх таагүй шинж тэмдгээс урьдчилан сэргийлэхийн тулд дараах зүйлүүдийг хийнэ үү: Эгц шулуун зогсоно, хөл мөрний хэмжээнд. Гараа бэлхүүсэндээ аваад толгойгоо урагш нэг тонгойлгоод дараа нь арагш нь гэдийлгэнэ. Дасгалыг 8 удаа хийнэ. Хүзүү болон мөрний чангарсан булчинг суллах Энэ таагүй мэдрэмж булчингийн эсийн үрэвсэлд хүргэх аюултай. Эгц зогсоод гараа толгой дээрээ байрлуулна. Ийм өвчин мэдрэгдэх хүчин зүйлд: хэт хөрөх, бэлтгэл сургуулилтын өмнө биеэ халаахгүй байх, олон төрлийн хөдөлгөөн хийх, хүнд зүйл өргөх зэрэг болно. Хүзүүгээ баруун болон зүүн тийш нугална. Хэрвээ хэцүү санагдвал гараараа дэмжлэг үзүүлнэ: ингэснээр булчингийн сунгалтыг сайжруулах юм. Хамгийн “доод” цэг дээр 10 секунд бариад нөгөө эсрэг тал руу мөн адил хийнэ.

3. Нүүрний булчин чангарсан тохиолдолд Зарим тохиолдол стрессээс болж толгой болон нүүрний булчингууд чангарч өвддөг. Та нүүрний булчин чангарсан байгааг төдийлөн мэдрэхгүй байж болно. Гэхдээ энэхүү таагүй зүйлийг илрүүлэхэд амархан. “Булчингийн хуяг” – гэх зүйл бий болсон эсэхийг сайтар ажиглах хэрэгтэй. Үүнээс гадна өөрийгөө толины өмнө сайтар ажиглаж нүүрээрээ хуруугаа явуулж үзээрэй: нүүрний булчин чангарсан тэр хэсгээр хурууны өндөг явахад их тааламжтай мэдрэмж төрнө, булчингаа суллаж байгааг та мэдрэх юм. Духны булчин чангарсан тохиолдолд байнга толгой өвдөнө, тархины даралт ихсэхээс гадна нүдний угаар хатгаж өвддөг – мөн нүд орчим хар, хөх толбо бий болох, нүд амархан ядрах ажээ. Толгойн булчингууд чангарсан байхад – шүд өвдөх, нүүрний арьсны эсийг тэжээх судаснууд гэмтэж эхэлдэг.

Нүүрний булчингийн чангарлыг хэрхэн суллах вэ? Эгц зогсоно. Гараа дагзны ард авчирна, гэхдээ хуруунуудыг хооронд нь салаалж барихгүй. Толгойгоо хоёр тийш нь эргүүлээрэй. Хэрвээ таагүй мэдрэмж төрвөл гараараа туслаж болно. Тал тус бүрээр 4 удаа хийнэ. Дасгалыг хийж дуусгаад хурууны өндгөөр нүүрэндээ зөөлөн иллэг хийнэ.

4. Бүх биеэр өвчин мэдрэгдвэл Нурууны булчин чангарах нь нугасанд гаж нөлөө үзүүлнэ, ялангуяа нуруу мурийхад хүргэдэг. Нугаснаас эхлэх мэдрэлийн эсүүд доголдож эхлэхээр бие махбодийн бүхий л эрхтний эрүүл байдал мөн доголдож эхлэхэд хүргэнэ. Үүнээс гадна судаснууд нарийсаж бие эрхтэн хавагнах зэрэг үр дагаврууд үүснэ. Биеийн ачааллыг хэрхэн багасгах вэ? Энэхүү дасгал нь бэлхүүс орчмын ачааллыг багасгах бөгөөд хэвлий, аарцагны булчингийн ачааллыг багасгана. Шулуун зогсоно. Гараа толгойн ард авчирна. Их биеэ баруун тийш болгоно. Зүүн гараа баруун тийш болгоорой. Бэлтгэл байдалдаа ороод дасгалыг эсрэг тал руу хийж гүйцэтгэнэ. Дасгалыг тал тус бүрээр 4 удаа хийнэ.

5. Сэтгэл санааны дарамтнаас гарах дасгал Сэтгэл санааны дарамтыг цаг тухайд нь илрүүлж сурах хэрэгтэй, мөн нэн даруй салахыг хичээгээрэй. Өдрийн турш хөнгөхөн ч гэсэн сэтгэл санаа таагүй байсаар эцэстээ хуримтлагдаж айдас, цаашлаад мэдрэлийн ядаргаанд орох эрсдэлтэй. Асуудлыг хэдий хэр хурдан шийдэхийг хичээнэ төдий чинээ стресс эсвэл депрессийн байдалд орж болохыг анхаараарай. Хэрвээ та өөрийгөө нэг л бодлоор зовоогоод байвал дараах дасгалыг хийж үзнэ үү.

Сэтгэл санааны дарамтыг хэрхэн арилгах вэ? Энэхүү шилдэг дасгал нь байнга сэтгэл санааны таагүй байдалд орж байдаг, биеийн ачаалал авч байдаг хүмүүст зориулагдсан юм.

Тайван, дуу чимээгүй газар сонгоно. Агааржуулалт сайтай газар бол бүр ч сайн хэрэг. Дасгалыг суугаа эсвэл босоо байдлаар хийж болно. Эгц зогсоод хөлөө нийлүүлнэ.

Нүдээ аниад тайван амьсгал тайвширна. Толгой эгц, ямар нэгэн ачаалал авахгүйгээр өөрийнхөөрөө байрлана. Гараа их биеийн дагуу чөлөөтэй унжуулна. Хэрвээ дасгалыг суугаа байдлаас хийх гэж байгаа бол гараа хөлөн дээрээ тавина.

Мөрөө арагш, доош байрлуулна, яг л мөрнөөсөө ямар нэгэн зүйл унагааж байгаа мэтээр. Дараа нь их биеийн хүндийн жинг аарцаг дээрээ авчирна. Энэ үед биеэ суллаад хөлийн булчингийн хүчийг мэдрэхийг хичээнэ.

Тэнцвэрт байдлаа мэдрэхийг хичээ. Бүх ачаалал арилж байгааг та мэдэрнэ. Энэ үед биеэ суллаад элдэв хөдөлгөөн хийхгүй байхыг хичээнэ. Энэ байрлалдаа 5 минут байхыг бодоорой. Дасгалыг хийж байхдаа юуны ч тухай бодохгүй байхыг хичээнэ. Дасгал хийх цаг дууссаны дараа нүүр, хүзүү болон цээжиндээ зөөлөн иллэг хийнэ. Дасгалыг хийхэд амархан бөгөөд цаг их орохгүй байгааг та мэдэж авлаа. Нэг талаас ажлынхаа байран дээр ч хийж болно.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *