Миний найз 67 настай хэдий ч түүний арьсанд хүн бүр атаархдаг. Нууц нь коньяктай гэрийн кремд оршиж байгаа юм

0

Коньяк – хүн төрөлхтний зохиосон таатай ундаануудын нэг. Амттайгаас гадна ашиг тус ихтэй. Нарны илчээр баяжсан цэвэр байгалийн гаралтай уг ундаа нь залуу төрхөө хадгалах нууцыг агуулдаг байна. Энэ бол гэрийн лифтинг. Коньяк арьсыг уян зөөлөн болгож эрүүл төрхийг сэргээнэ, мөн үрчлээнээс салгах ажээ.

Зөвхөн үрчлээ арилгаад зогсохгүй шинэ үрчлээ гарахаас хамгаална. Та бүхэндээ гайхалтай ундааны орцтой залуужуулах кремийн орцыг танилцуулахаар бэлдлээ. Гэрийн нөхцөлд хийх нүүрний крем

Орц:

1 түүхий өндөгний шар 100 г зөөхий 1 х.х зөгийн бал 1 ц.х нимбэгийн шүүс 2 х.х коньяк Бэлдэх арга:

1. Өндөгний шараа сайтар хутгана. Дээрээс нь зөөхий, зөгийн бал, нимбэгийн шүүс болон коньякаа дараалууллан хийнэ. Сайтар хутгаарай.

2. Шилэн саванд хийгээд сайтар таглана. Ингээд л крем бэлэн.

3. Кремийг хөргөгчид хадгална, гэхдээ 7 хоногоос хэтрүүлэхгүй байхыг зөвлөе. Хөвөнгөөр бага зэрэг крем авч цэвэрхэн нүүрэндээ түрхэнэ. Цагийн дараа кремийг цаасан алчуураар арчиж цэвэрлэнэ. Унтахаасаа өмнө арчилгааг хийвэл шөнийн турш крем арьсанд шингэж илүү үр дүн үзүүлнэ.

Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд залуужуулах курс арчилгаа хийгээрэй. 7-14 хоногийн турш түрхээд бага зэрэг завсарлана. 3 сар тутамд нэг курсээр түрхэнэ. Гэрийн нөхцөлд бэлдсэн гоо сайхны бүтээгдэхүүн гайхалтай үр дүн өгдөг.

Долоо хоногийн хэрэглээний дараа гэхэд л арьс залуужиж байгаа шинж тэмдэг илрэх болно. Жижиг үрчлээнүүд тэр дороо арилж арьс чангарч эрүүл өнгө төрхтэй болох ажээ. Үр дүн үнэхээр шагширмаар. Гоо сайхны арчилгаа – ажлынхаа талыг хийлээ. Төгс үр дүнд хүрэхийн тулд нүүрний арьс чангалах дасгал хийх хэрэгтэй. Ингэж чадвал гүн үрчлээ ч арилна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here