Нүдний доорх хөхрөлтийг арилгах шилдэг арга

0

Нүдний доогуур хөх туяа татаж, хүрэнтэх нь царай дарж, цонхигор эрч хүч муутай харагддаг. Гэхдээ зарим хүмүүсд зохих нь бий. Нүдний доогуур хөх туяа татах олон янзын шалтгаантай. Нүдний эргэн тойрон дахь арьс нь бусад арьсыг бодвол маш эмзэг, нимгэн байдаг. Тиймээс венийн судас гэрэлтэж харагдаж болно. Хар арьстан болон ази хүмүүсийн нүдний доогуур хөхрөх нь бусад үндэстэнтэй харьцуулбал элбэг тохиолддог.

Удамшил байж болно. Аав ээж, ах дүү нар тань нүдний доогуур хөхөрсөн харагддаг бол үүнийг алга болгох аргагүй. Харин гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж болно шүү дээ.
Нүдээ нухалдаг зуршил
Ядрах, нойр муутай байх, цус багадах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, суулгах зэрэгт арьс цонхийж цайдаг тул нүдний доорх хөх туяа илүү тодорч харагддаг.
Хамар удаан хугацаанд битүүрэх (ойр ойрхон ханиад томуугаар өвчлөх, харшил), хамрын мах томрох, гайморит. Энэ тохиолдолд хамрын хөндийн цусны урсгал саатаж доод зовхины судас өргөсөн цус зогсонгишил үүссэнээс хөх туяа үүсдэг.
Тиймээс яагаад нүдний доогуур хөхрөөд байгаа шалтгаанаа олох хэрэгтэй. Дараа нь эдгээр аргуудаас хэрэглээрэй.

1. Бүлээн байхуу

Та нүдээ аниад бүлээн баахуугаар норгосон самбайг нүднийхээ дээр тавиад 20 минут амар. Дараа нь цэгэн иллэг хийнэ. Үүнд: нүдний дотор буланд хоёр гарын долоовор хуруугаар дарна. Дараа нь нүдний гадна талын буланд дарна. Хамгийн сүүлд хоёр гарынхаа алганы хонхорт нүдээ тааруулаад зөөлөн дарна. Энэ үед нүдний ухархай дээд доод зовхины цусан хангамж сайжирна. Харааны ядаргаа арилна. Цусан хангамж сайжрахын хэрээр нүдний доогуур хөхөрдөг зүгээр болох юм

2. Кофены үр, наргил модны самрын тос, хар перец

Кофегоо нунтаглаад чимх хар перецтэй холин наргил модны самрын тосноос хэдэн дуслыг дусааж хутгана. Уг холимогоо нүднийхээ доод хэсэгт нимгэн түрхээд хаттал нь буюу 5-10 минут байлгаад усаар угааж, чийгшүүлэгч тос түрхэнэ. Энэхүү маскаа долоо хоногт 1 удаа тавих бөгөөд таны нүдний хар хүрээ, хөхрөлтийг арилгахад тун сайн аж.

3. Иллэг хийх

Өглөө нүүрээ угаасны дараа зовхиндоо иллэг хийх. Хурууны өндгөөр нүдний эргэн тойронд хөнгөн иллэг хийж, тогшиж өгөх нь цусны эргэлтийг сайжруулж хөхрөлтийг багасгана. Иллэг хийсний дараа зовхины зориулалтын тос түрхээрэй.

4. Бигнүүр тавих.

Түүхий төмсий үрэгчээр үрж, марльд боогоод зовхин дээрээ 15-20 минут тавина. Энэ бигнүүрийг 7 хоногт 1 удаа, сар хагасын хугацаанд тавиад үр дүнг нь хараарай.

5. Яншуйны үндсийг блендэрээр нухаш болгоод зовхиндоо 20-25 минут тавина. Дараа нь бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here