Гайморитыг эмчлэх хамгийн үр дүнтэй аргыг сураад аваарай! Хамар өвдөх зовлонгоос сална

0

Ханиад томуу, харшлын нусгай, гэмтэл, таславч мөгөөрсний муруйлт гэх мэт янз бүрийн шалтгаануудаар хамар удаан хугацаагаар битүүрснээс хамрын хөндийнүүд агааргүй болж, нүүрний ясаар янгинаж шархирч өвдөх, толгой өвдөх шинж тэмдэг илэрч хамрын дайвар хөндийн үрэвсэл үүсдэг.

Гайморит үүсэх шалтгаан:
Хамрын гаралтай шалтгаан нь бүх үрэвслийн 70%-ийг эзэлнэ.
Бусад шалтгаан шүдний гаралтай, цусны судсаар халдварт өвчны нян дамжих, гавлын хөндий болон хамрын хөндийн мэдрэл, гэмтлийн үед – 30%-ийг эзэлнэ.

Илрэх зовиур:
Нүүр, дух, магнай, нүдний угруу чинэрч өвдөнө.
Толгой байнга өвдөж нүүр хүндэрч унжиж дух нүүрний хонхор дээд уруул үхархайруу дамжиж хатгаж өвдөнө.
Хамар битүүрч хамраас өтгөн ногоон ялгадас гоожино.
Заримдаа халуурч бие суларч нойр хоолондоо дургүй болно.
Тэгвэл та бүхэндээ гайморитыг эмчлэх үр дүнтэй аргыг танилцуулж байна.

Хэрэг болох зүйлс:
Глицерин – 1 халбага
Муми шахмал (mumiyo) – 10 ширхэг
Ус – 4 халбага
Глицеринээ 4 халбага устай хольж зуурна. Үүн дээрээ нухсан муми эмээ хийж хутгаарай.

Үүнийгээ хамрын синустаа түрхэж, иллэг хийгээрэй. Өдөрт 3 удаа түрхэж иллэг хийнэ. 3 долоо хоногийн турш хэрэглэснээр, энэхүү арга үр дүнгээ өгөх юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here