Даралт тань өндөрсөж айлгаад байвал, үүнийг л ууж бай!

0

Цусны өндөр даралт нь ямар нэг шинж тэмдэггүй. Цус зүрхнээс гараад судсаар гүйхдээ судасны хананд даралт өгдөг. Таны цусны даралт бол энэ даралтын хэмжигдэхүүн юм. Цусны даралтыг хэмжихэд 120/80 гэх мэт 2 тоо харуулдаг. 60-аас дээш настай ахмадуудын 40-50% нь цусны өндөр даралттай байна. Энэ өвчин нэлээн түгээмэл бөгөөд 6 сар тутамд цусны даралтыг хэмжүүлж байх хэрэгтэй.

Зарим тохиолдолд тодорхой өвчнөөс үүдэн цусны даралт ихсэх явдал байдаг бөгөөд гол өвчнийг эмчлэх замаар эдгээж болно. Ихэнхдээ цусны өндөр даралт ямар нэгэн шалтгаангүй, эмчлэх боломжгүй байдаг боловч удаан эмчилгээний дараа хянах боломжтой болдог.

Цусны өндөр даралттай болох нь хэд хэдэн шалтгаантай байдаг.
Удамших
Тамхи татах
Хэт таргалалт
Архи, спиртын төрлийн зүйл хэрэглэх
Бага хэмжээний кали, кальцитай хамт хэт их натри хэрэглэх
Уурлах, стресст орох, хэт их ачаалатай дасгал хийх зэрэгт цусны даралт нэмэгддэг.

Тэгвэл та даралтаа тогтворжуулж, ахин санаа зовохгүй болохын тулд удаан хугацаанд эм ууж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй болно. Харин бид та бүхэндээ даралт тогтворжуулах нэгэн аргыг танилцуулж байна. Хэрэв танд таалагдаж байвал хэрэглээд үзээрэй.

Орц:
Цоохор майлз (celery) – 150 гр
Ус – 2 литр
Хасарваань (dates) – 150 гр

Бэлтгэх арга:
Цоохор майлзаа жижиглэж хэрчээд, хасарваань жимстэйгээ холино. Үүнийгээ усандаа хийж, 30 минут чанаарай. Дараа нь усаа шүүж аван, цай болгон ууж байгаарай. Ингээд л та тогтмол тус цайг уудаг болчихвол даралт тань тогтворжиж, ахиж таныг зовоохгүй болох юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here