Олон жил архи уусан ах минь энэ аргаар элгээ цэвэрлэж, эрүүлжсэн!

0

Бие махбодийн иж бүрэн цэвэрлэгээнд цөс болон элгийг цэвэрлэх нь чухал үүрэгтэй. Элэг эрүүл байснаараа биеэс бүх хортой бодисыг ялгаж, тэр хэрээр цус сайн цэвэршиж байдаг. Түүнчлэн элгэндээ тогтмол цэвэрлэгээ хийснээр эрүүл мэндэд ямар нэгэн асуудал үүсэхгүй, харин ч хүн улам залууждаг байна.

Цэвэрлэгээ хийхэд юуг ойлгох шаардлагатай вэ?
Ихэнх хүмүүс элгийг зайлшгүй цэвэрлэх шаардлагатай гэдгийг таг мартчихдаг. Тэр тусмаа таны бие тавгүйрхэн, танд тааламжгүй байдал үүссэн бол заавал үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай. Элэг болон цөсөнд цэвэрлэгээ хийх зайлшгүй шаардлагатай болсныг илтгэдэг шинж тэмдгүүд байдаг.

Бие хүндрэх болон юм идсэний дараагаар хэвлийн баруун хэсгээр өвдөх
Дотор эвгүйрхэх, хоол идсэний дараагаар хэхрүүлэх
Хэл шар өнгөртэй болох ба үе үе аманд гашуу оргиж мэдрэгдэх
Өтгөн хатах
Хаяадаа толгой өвдөх

Цэвэрлэгээнд бэлтгэх нь:
Элгийг цэвэрлэхдээ хэрхэн цэвэрлэх вэ гэдгээ урьдчилан бодолцож, ямар арга үр дүнтэй эсэхийг нягтлан сонгох хэрэгтэй. Нэгэнт элэг цэвэрлэх тухай ярьж байгаа учраас гэдэс, бөөрийг ч мөн ардын аргуудаар цэвэрлэх ёстой. Жишээлбэл гэдсийг үр тариа ашиглан, харин бөөрийг тарвас хэрэглэн цэвэрлэж болдог. Мөн биеийг эртнээс цэвэрлэгээнд бэлтгэн хоргүйжүүлж, гэдэсний хананд тогтон хуримтлагдсан шавхдасаас ангижрахын тулд доорх зүйлсийг заавал дагах хэрэгтэй шүү.

Цэвэрлэгээ хийх хүртэл хэдэн өдрийн турш:
Архи болон согтууруулах ундаа, тамхинаас татгалзах
Тослог, утсан, шарсан хуурсан, илчлэг ихтэй хүнс, чихэрлэг болгоныг өөрийн хоолны дэглэмээс хасах
Шинэхэн жимс болон ногоог түлхүү хэрэглэх

Тэгвэл одоо та бүхэндээ элэг цэвэрлэх нэгэн үр дүнтэй аргыг танилцуулж байна. Энэ нь элгийг цэвэрлээд зогсохгүй үйл ажиллагааг нь сайжруулах аж.

Орц:
Буцалсан ус – тал аяга
Турмерик – 2 халбага
Цагаан гаа – 1 халбага
Хар перец – тал халбага
Шанцай – тал халбага
Зөгийн бал – 1 халбага
Сүү – тал аяга

Бэлтгэх арга:
Буцалсан усандаа нэг халбага турмерик, нэг халбага цагаан гааг хийж хутгана. Үүнийгээ сайтар хутгаж таглаж тавиарай. 15 минут байлгана. Үүн дээрээ тал халбага шанцай, хар перец болон зөгийн балаа хийж хутгана. Хамгийн сүүлд нь сүүгээ хийснээр бэлэн болох юм.

Турмериктай цайны ач тус:
Элгийг цэвэрлэж, үйл ажиллагааг нь дэмжинэ. Цусны эргэлтийг сайжруулж, холестриныг бууруулах болно.
Турмерик – Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Цагаан гаа – Бактерийн эсрэг үйлчилгээтэй.
Шанцай – Хорт хавдраас сэргийлж, эмчилнэ.
Зөгийн бал- Төрөл бүрийн амин дэм, эрдэс бодисоор баялаг.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here