Хүүхэд тань цэртэй ханиалгаад байна уу? Тэгвэл үүнийг ашиглаж цэрийг нь ховхолж, уушгийг нь цэвэрлээрэй!

0

Ээж аавуудын хамгийн их айдаг зүйл бол хүүхэд нь өвдөх. Харин хүйтний ам наашилж, утаа униар ихэссэнээр ханиад дэлгэрч байна. Үүнээс болж хүүхэд ханиалгаж, хатгаа авч, халуурах зэргээр өвдөж болно. Тэгвэл та заавал хүчтэй эм тариа хэрэглэлгүйгээр хүүхдийнхээ уушгинаас цэрийг нь гаргаж, ханиадыг намдаах боломжтой. Та бүхэндээ мундаг ээжүүдийн дунд алдаршсан нэгэн аргыг танилцуулж байна.

Орц:
Цагаан гаа – 1 халбага
Зөгийн бал
Оливын тос
Гурил
Уян бинт, боолт

Хэрэглэх арга:
Гурил болон зөгийн балаа холино. Дээр нь цагаан гаагаа нэмж хутгаарай. Үүнийгээ уян бинт эсвэл энгийн бинт дээр тавьж бооно. Үүгээрээ цээжин хэсэгтээ компресс буюу жин тавьж боогоорой. 3 цагийн дараа авна. Ингэснээр цэр амархан ховхорч гарах бөгөөд уушги цэвэрлэгдэж, ханиад бүрэн эдгэрнэ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here