Ходоодны шархлааг эмчилж, хеликобактерийг устгах гайхалтай жор

0

Ходоодонд тустай гайхалтай жор болон инжир жимсний талаар хүргэж байна. Уг гайхалтай жор нь байгалийн гаралтай орцуудаас бүрдэх ба эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхэнд зориулсан хамгийн аюулгүй жор юм.

Тэгвэл уг жор нь:
Ходоодны өвчин
Цагаан мах эргэх
Өтгөн хаталт
Холестрины түвшин бууруулах
Цус багадалт
Багтраа болон гуурсан хоолойн үрэвсэл
Үргүйдэл зэрэгт хэрэглэхэд тун ч сайн аж.

Инжир жимсийг яагаад хэрэглэх ёстой вэ?
Инжир жимс нь кальцийн агууламж өндөр. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүнээс харшилдаг хүмүүст гойд тохиромжтой. Мөн эслэг болон калиар баялаг бөгөөд хоргүй байдлаар жин хасахад тустай. Цусны даралтыг хэвийн хэмжээнд барихаас гадна зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлдэг.

Хатаасан инжир жимс нь ямар ч хатаасан жимснээс илүүтэй антиоксидантуудыг их хэмжээгээр агуулдаг төдийгүй өдөр бүр 2 дундаж хэмжээтэй инжир жимсийг хэрэглэхэд бие организм дахь антиоксидант бодисууд идэвхждэг. Инжир жимс нь бөөрний чулуу арилгадаг болох нь мөн судалгаагаар нотлогдсон байдаг. Үүний тулд 6 ширхэг хатаасан инжир жимсийг 200 мл усанд чанаад энэхүү бэлдмэлээ сарын турш ууж хэрэглэнэ.

Инжир жимсний навч нь инсулиныг багасгаж, чихрийн шижинтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой.
Инжир жимсэнд агуулагдах амин хүчлүүд нь нойрны эмгэгээс ангижруулж, норгүйдэлтэд сайн.
Инжир жимсэнд агуулагдах В6 аминдэм нь өглөөг эрч хүчтэй угтахад тань тус болно.

Орц:
Хатаасан инжир жимс – 40 ширхэг
Оливын тос

Инжир жимсээ саванд хийж дээрээс нь жимсээ далд ортол нь байхаар тооцон оливын тосоо хийнэ. Саваа сайтар таглаад харанхуй, сэрүүн газарт байлгана. 40 өдөр байлгаад инжир жимс тосондоо сайн дэвтсэн эсэхийг ажиглана. Ингээд болсон гэж үзвэл жимснээс авч өдөр бүр нэг ширхгийг хоол идэхийн өмнө хэрэглэнэ. Ингэснээр ходоодонд сайнаар нөлөөлөхөөс гадна холестрины түвшин буурч, дотоод эд эрхтний үйл ажиллагаа хэвийн ажиллана.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here