Бяслагт ороосон бөөрөнхий мах хийж идээрэй. Оройн хоолны ширээг чимэх хамгийн амттай хоол шүү!

0

Өнөө орой ямар хоол хийхээ бодож олснуу? Энгийн нэг хоол биш хамгийн амттай, бас сонирхолтой хоолыг хийж үзээрэй. Танд болон гэр бүлийнхэнд тань үнэхээр таалагдах болно шүү. Ингээд хамтдаа бяслагт ороосон бөөрөнхий мах хийх жорыг мэдэж авцгаая.

Орц:
Өндөг – 3 ширхэг
Гурил – 150 гр
Сүүн крем – 250 гр
Хүнсний сода – 1 халбага
Давс – тал цайны халбага
Бяслаг – 150 гр
Бөөрөнхий мах – 500 гр

Хийх арга:
Бөөрөнхий махаа хөргөгчинд хийж, 15 минут байлгаарай.
Гурил, сүүн крем, хүнсний сода, давс болон өндгөө хольж зуураарай.
Зуурсан гурилаа шарах шүүгээний саванд хийнэ. Үүндээ бөөрөнхий махаа хийгээрэй.

Дээр нь бяслагаа үрж цацна.
Ингээд хоолоо зуухандаа хийж, 180 хэмд 30 минут жигнээрэй.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here