Би хүүхдэдээ дэлгүүрийн зайдас идүүлэх маш дургүй. Тиймээс гэртээ амттай зайдас хийж өгдөг. Та ч бас хүүхдэдээ хийж өгөөрэй!

0

Дэлгүүрээр зарагддаг зайдас амт болоод чанарын хувьд тийм ч сайн биш. Тиймээс би хүүхэд гэлтгүй гэрийнхэндээ идүүлэх дургүй. Харин хүүхэд маань зайдас идье гэж нэхвэл би гэртээ л хийгээд өгчихдөг шүү. Их амттай болдог. Манай гэрийнхэн ч бас идэх дуртай байдаг. Тиймээс эзэгтэй нар маань амралтын өдрөөрөө амттай зайдас хийгээд үзээрэй.

Орц:
Гахайн мах – 400 гр
Үхрийн мах – 400 гр
Өөх – 200 гр
Өлөн – 1 багц
Давс – 2 цайны халбага
Хар перец – тал цайны халбага
Нунтаг лаврын навч – тал цайны халбага
Гоньд – тал цайны халбага
Хүнсний сода – 1 цайны халбага
Цагаан цуу – 3 цайны халбага
Сармис – 8 хумс

Хийх арга:
Гахайн махаа жижиглэж хэрчээд, махны машинд хийнэ. Үхрийн мах болон өөхөө ч мөн адил машиндаж гаргаарай.
Үүн дээрээ давс, перец, гоньд болон лаврын навчаа хийгээрэй. Сармисаа хальсалж, жижиглэн үрээд махан дээрээ нэмж базна.
Өлөнгөө угаана. Сода болон цагаан цуутай усанд хийж хэсэг байлгаарай. Дараа нь хүйтэн усанд угаана.
Угаасан өлөнгөө махны машины аманд хийж барьна.
Одоо амталсан махаа ахин махны машинд хийж эргүүлэх бөгөөд энэ нь явсаар өлөнд орох юм.

Ингээд зайдсаа бага багаар тасалж, амсарыг нь бооно.
Таны зайдас ингээд бэлэн болох бөгөөд та үүнийг шарж, жигнэж, чанаж гэхчлэн төрөл бүрээр амтлан идэж болно.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here