Би энэ аргыг сурснаас хойш дахиж дэлгүүрээс талх худалдаж аваагүй. Миний хийсэн талханд гэрийнхэн маань үнэхээр дуртай!

Өөрийнхөө гараар хайртай үр хүүхэд, хань ижилдээ хийж өгсөн бүхэн нандин басхүү чамин байдаг. Тийм ч учраас би дэлгүүрээс талх боов худалдаж авалгүй өөрөө бүгдийг нь хийдэг. Манай гэрийнхэн ч миний хийсэн талхнаас өөр талх идэж чадахаа больсон гэсэн нь сэтгэл хөдөлгөсөн шүү. Ингээд та бүхэндээ өөрийнхөө амтат талхны жорыг хуваалцаж байна.

Орц:
Гурил – 250 гр
Хөөлгөгч – 6 гр
Давс – 4 гр
Масло – 30 гр
Сүү – 100 мл
Ус – 50 мл
Өндөг – 1 ширхэг
Сүү – 5 гр

Хийх арга:
Хуурай орцуудаа хольж, дээр нь бүлээсгэсэн масло, сүү болон усаа хийж зуурна. Ингээд гурилаа таглаж, дулаан газар 90 минут байлгаарай. Товлосон хугацаа болмогц гурилаа 5 тэнцүү хэсэгт хуваана. Үүнийгээ бага зэрэг хэвэнд оруулаад, дээд хэсгийг нь хутгаар нимгэн зүсээд, шарах шүүгээний тавцан дээрээ тавиарай. Ингээд бэлдсэн талхаа бүтээж, 30 минут байлгана. Одоо харин талхнуудаа сүү болон өндөгний зуурмагийг дээд хэсэгт нь түрхээрэй. Талхаа шарах шүүгээнд 200 хэмд 20-30 минут жигнээрэй.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *